Open iToim app
Нийгэм | 1 мин уншина

Номын баяр: Өнөөдөр Сүхбаатарын талбайд зохиолын дүрүүд "амилна"

Номын баяр: Өнөөдөр Сүхбаатарын талбайд зохиолын дүрүүд "амилна"
Нийтэлсэн 2016 оны 9 сарын 16

“Ulaanbaatar book fair 2016” олон улсын номын баярыг энэ сарын 16-17-нд Сүхбаатарын талбайд зохион байгуулна. Тус арга хэмжээнд олон улсын зохиолч бүтээгч, уншигчид төдийгүй жуулчдыг татах олон сонирхолтой арга хэмжээ болох юм.
Энэ өдрүүдэд олон улсын соёлын үзэсгэлэн, “Ном ярья, кофе ууя”, “Уншлагын баяр”, дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн хүүхдүүдтэй уулзах, ахмад зохиолчдын хүндэтгэлийн арга хэмжээ, зохиолын дүрийн тоглолт, номын үзэсгэлэн худалдаа, хүүхдийн зургийн уралдаан, номын шагналтай тэмцээн уралдаан болохоос гадна ном хэвлэлийн байгууллагууд номоо 20-50 хувийн хямдралтай худалдах юм.
Энэхүү номын баярт иргэд хүрэлцэн ирж өөрийн хүндэтгэдэг, хайрладаг зохиолчидтойгоо уулзан худалдан авсан ном дээрээ гарын үсэг зуруулан авах боломжтой.
Номын баярт Улаанбаатар хотын номын сангууд, Монгол Улсад суух Элчин сайдын яамд, ном эрхлэн гаргагч байгууллагууд, зохиолч орчуулагч, уран бүтээлчид, их дээд сургуулийн төлөөлөл, төрийн болон төрийн бус байгууллагууд оролцох юм.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн