Open iToim app
Нийгэм | 1 мин уншина

Нийтийн тээврийнхэн ажил хаяж, 800 мянган төгрөгийн цалин нэхлээ

Нийтийн тээврийнхэн ажил хаяж, 800 мянган төгрөгийн цалин нэхлээ
Нийтэлсэн 2015 оны 5 сарын 25
“Автобус 1”, “Автобус 2”, “Автобус 3” компанийн жолооч, кондукторууд цалингаа нэмэгдүүлэхийг шаардан, өнөөдөр өглөөний 06.00 цагаас эхлэн ажил хаяад байгаа. Одоогоор эдгээр компанийн 150 автобуснаас ердөө наймыг нь нийтийн тээврийн үйлчилгээнд гаргаад байгаа юм. Бусад автобусыг гаргахыг компанийн удирдлагууд шаардсан ч ажилтнууд нь гаргахгүй хэмээн эсэргүүцэж байгаа ажээ.
Гурван компанийг нэгтгэсэн "Зорчигч тээврийн нэгтгэл" ОНӨҮГ-ын автобусны жолоочийн нэг сарын цалин 600 мянга, тасалбар хураагчийн цалин 400 мянга гаруй төгрөг байдаг ажээ. Тэд цалингаа 20 хувиар нэмүүлж, дээр нь урамшуулал цалин хүсч байна. Өөрөөр хэлбэл, 800 мянган төгрөгийн цалин нэхэж өнөөдөр ийн ажил хаяж байна.
Компанийн удирдлагуудын зүгээс эдийн засаг хүндрэлтэй, батлагдсан төсөв тааруу байхад ажилчдын цалинг нэмэх боломжгүй. Цалинг тогтмол тавьж байгаа. Иймээс нийтийн тээврийн үйлчилгээг гацааж нийслэлийн 18. сая иргэнийг хохироож болохгүй хэмээн ажилтнуудтайгаа ойлголцохыг хүсч байгаа ажээ. 
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн