Open iToim app
Бүтээгч | 2 мин уншина

Нийслэлийн долоон дагуул хотын ерөнхий төлөвлөгөөг баталжээ

Нийслэлийн долоон дагуул хотын ерөнхий төлөвлөгөөг баталжээ
Нийтэлсэн 2017 оны 11 сарын 21
Нийслэлийн хэмжээнд 2018 онд төлөвлөгдөж буй гол бүтээн байгуулалтын талаар Нийслэлийн хот төлөвлөлт ерөнхий төлөвлөгөөний газрын ерөнхий төлөвлөгөөний газрын ерөнхий архитекторын ажлын албаны хот байгуулалтын үйл ажиллагааны хэрэгжилт хариуцсан мэргэжилтэн Б.Амарсанаагаас цөөн асуултад хариулт авлаа. 
-Нийслэлийн хэмжээнд 2018 онд ямар ямар бүтээн байгуулалт хийгдэх төлөвлөгөөтэй байгаа вэ?
-Монгол Улсын Их хурлын 2013 оны 23 дугаар тогтоолоор батлагдсан “Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол 2030 оны хөгжлийн чиг хандлага” хот байгуулалтын баримт бичигт Улаанбаатар хотыг бүсийн голлох томоохон хотын үүргийг хэвээр хадгалж, улсын нийслэл, эдийн засаг, санхүүгийн төв, оюуны өндөр багтаамж бүхий үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээ хөгжсөн хот, дагуул, хаяа, хот, тосгодыг түүхий эд боловсруулах, түлш эрчим хүч, уул уурхай, барилгын материалын болон хөдөө аж ахуй, хүнс хөнгөн үйлдвэрлэл, аялал жуулчлалын чиглэлээр хөгжсөн, оршин суугчдын амьдралын таатай орчин бүрдсэн хот, тосгод болон хөгжүүлэхээр төлөвлөсөн. Тухайлбал, Налайх хотыг барилгын материалын үйлдвэрлэл хөгжсөн, Багахангай хотыг хөнгөн үйлдвэрлэл технологийн парк, тээвэр ложистик хөгжсөн, Био-Сонгино, Туул, Рашаант, Жаргалант зэрэг тосгодыг хөдөө аж ахуйн чиглэлээр хөгжсөн, Гачуурт, Тэрэлж тосгодыг аялал жуулчлалын чиглэлээр хөгжсөн хот суурин байхаар төлөвлөсөн. 
-Одоогийн байдлаар ерөнхий төлөвлөгөөний ажил ямар явцтай байна вэ?
Ерөнхий төлөвлөгөөний хүрээнд дагуул, хаяа хот, тосгодын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний ажлууд шат дараатай хийгдэж одоогийн байдлаар долоон дагуул хаяа хот тосгодын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө хийгдэн нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаар батлагдаад байна.
Нийслэлийн Засаг даргын 2017 оны А/226 дугаар захирамжийн дагуу, Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэл хөгжлийн чиг хандлагын баримт бичгийг дүгнэх хот байгуулалтын үнэлгээ боловсруулах,
Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний Улаанбаатарын бүс, хот орчмын хот төлөвлөлтийн суурь судалгаа хийх, Налайх дүүрэгт ”Тэрэлж” тосгоны хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, Баянзүрх дүүрэгт ”Хонхор” , ”Гачуурт” тосгоны хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө,Багахангай дүүрэгт “Хөнгөн үйлдвэрийн үйлдвэрлэл, технологийн парк”-ийн техник эдийн засгийн үндэслэл боловсруулах ажлууд хийж байна. Мөн Нийслэлийн Засаг даргын 2017 оны А/414 дүгээр захирамжийн дагуу Улаанбаатар хотын олон улсын нисэх онгоцны шинэ буудлыг даган хөгжих “Аэро сити дагуул хотын ерөнхий төлөвлөгөөний тодотгол” боловсруулах ажлууд хийгдэж байна.
Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө боловсруулах ажил 2018 оноос хийгдэж эхэлнэ. Энэ ажил нь Улаанбаатар хотын ирээдүйн хөгжлийг тодорхойлох чухал ач холбогдолтой ажил юм.
-Дагуул, хаяа хотын талаар?
-Дагуул, хаяа хот, тосгодыг тодорхой үүрэг чиглэлтэй хөгжүүлэх ажлын хүрээнд Эмээлтийн хөнгөн үйлдвэрийн үйлдвэрлэл технологийн парк, Налайх дүүргийн үйлдвэрлэл, технологийн паркийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө хийгдэж батлагдсан байгаа.

Долоон дагуул хот:Үүнд
  • Налайх
  • Багахангай
  • Био-Сонгино
  • Туул
  • Рашаант
  • Жаргалант
  • Гачуурт
  • Тэрэлж
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн