Ази Европын дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулах бэлтгэлийн хүрээнд нийслэлд хийгдэх зам засварын ажилд шаардлагатай хөрөнгийг Нийслэлийн төсөв болон Хөгжлийн банкнаас санхүүжүүлэхээр болсон байна. Ирэх зургадугаар сар хүртэл нийслэлд авто замын засвар, шинэчлэлтийн чиглэлээр зургаан төсөл, арга хэмжээг хэрэгжүүлнэ. Үүнд,
Гандийн гудамжны 1.6 км авто зам шинэчлэлт
Баянмонгол хорооллын 1.1 км авто зам шинэчлэлт
Их монгол улсын гудамжны 2.1 км авто замын өргөтгөл шинэчлэлт
Зайсангийн гудамжнаас Жапан таун хүртэлх 0.75 км авто замын өргөтгөл шинэчлэлт
Энхтайваны гүүрний зүүн талын туслах авто замаас Сөүл ресторан хүүхдийн паркийн дундуур Олимпын гудамж, Гэндэнгийн гудамж хүртэлх 0.98 км авто замын зураг төсөл, барилгын ажил
Яармагийн гүүрнээс Чингэс хаан олон улсын нисэх буудал хүртэлх авто замын гэрэлтүүлэгчийг солих болон Богд уулын арын 17.5 км авто замын гэрэлтүүлгийг шинээр тавих
Эдгээрээс Их Монгол улсын гудамжны 2.1 км авто замын өргөтгөл шинэчлэлтийн ажлыг 100 хувь нийслэлийн төсвөөс, Яармагийн гүүрнээс Чингэс хаан нисэх буудалхүртэлх авто замын гэрэлтүүлэгчийг солих болон Богд уулын арын 17.1 км авто замын гэрэлтүүлгийг шинээр тавих ажилд шаардагдах хөрөнгөнөөс 1.7 тэрбум төгрөгийг нийслэлийн төсвөөс, бусад ажлыг Хөгжлийн банкны эх үүсвэрээр төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр тус тус санхүүжүүлнэ. Одоогоор Нийслэлийн Засаг даргын 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн А/157 дугаар захирамжаар гүйцэтгэгчийг шалгаруулах ажлыг Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар зохион байгуулсан бөгөөд дээрх чиглэлийн зам барилгын ажлыг өнөөдрөөс эхлэн төлөвлөсөн байгаа юм. Мөн өнгөрсөн 14-ны өдрөөс эхлэн Улаанбаатар хотын 13 гудамжийг тохижуулах ажлыг эхлүүлжээ. Гудамж, талбайн тохижилт, засвар үйлчилгээний ажлыг дараахгудамжуудад гүйцэтгэж байгаа юм байна. Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар: