Open iToim app
Нийгэм | 1 мин уншина

Нийгмийн даатгалын төлөлтөө цахимаар шалгах боломжтой боллоо

Нийгмийн даатгалын төлөлтөө цахимаар шалгах боломжтой боллоо
Нийтэлсэн 2016 оны 3 сарын 14
Нийгмийн даатгалаа хэрхэн бөглөгдөж байгааг цахимаар шалгах боломжтой болжээ. Тодруулбал, Нийгмийн даатгалын ерөнхий газрын www.ndaatgal.mn вэб сайтын "Даатгуулагчийн цахим мэдээлэл” гэсэн хэсэгт бүртгүүлэн хүссэн үедээ мэдээллээ шалгах бөгөөд таны төлсөн нийгмийн даатгалын шимтгэл нь нийгмийн даатгалын таван санд хэрхэн хуваарилагдсаныг нарийвчлан харуулах юм байна.
Ялангуяа хувийн байгууллагуудын хувьд ажил олгогч нь тухайн хөдөлмөр эрхлэгчийн сар бүр авдаг үндсэн цалинг бууруулсан дүнгээс буюу хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс нийгмийн даатгалын шимтгэл төлөх тохиолдол элбэг гардаг байна. Үүнээс үүдэн тухайн хөдөлмөр эрхлэгч нийгмийн даатгалын сангаас хүртэх үндсэн үйлчилгээ, тэтгэвэр, тэтгэмжийн дүнд сөргөөр нөлөөлөх тохиолдол багагүй гардаг ажээ. Зөвхөн тэтгэвэр тэтгэмжнээс гадна банкны үйлчилгээ авах, гадаад улс оронд зорчих виз хүсэхэд нийгмийн даатгалыг баталгаа болгон ашигладаг. Тиймээс нийгмийн даатгалын шимтгэлдээ анхаарал хандуулах хэрэгтэй гэдгийг албаныхан сануулж байна.
Мөн Хилийн чанадаас нийгмийн даатгалд цахимаар хамрагдах боломжтой болсон байна. Ингэхдээ Нийгмийн даатгалын ерөнхий газрын www.ndaatgal.mn вэб сайтад байрлуулсан баннер дээр дарж нэвтрэх бөгөөд хэрэглэгчээр бүртгүүлэн зааврын дагуу ажиллаж нийгмийн даатгалыг цахимаар төлөх боломжтой болжээ.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн