Open iToim app
Дэлхий | 1 мин уншина

Нар хиртэлт гэрэл зурагт

Нар хиртэлт гэрэл зурагт
Нийтэлсэн 2016 оны 3 сарын 9
Ази болон Номхон далайн зарим оронд өнөө өглөө 06.19 цагт нарны бүтэн хиртэлт болжээ. Дэлхий болон нарны хооронд сар орсноор ийнхүү нар бүтэн хиртжээ. Суматра, Сулавесии арлынхан нарны бүтэн хиртэлтийн хугацааг дөрвөн цаг орчим үргэлжилсэн хэмээн мэдээлж байна. Нар хиртэхдээ ихэвчлэн бүтэн юм уу, тал нь саранд халхлагдаж харагддаг бол энэ удаагийн хиртэлт нь сар нарны наана орж, нар гадуур нь харагдан цагираг хэлбэртэй гал харагджээ.  "НАСА" агентлагийн мэдээлснээр нар, сар давхцаж харагдсан нь ердөө гуравхан минутын үйл явц байжээ. Нарны бүтэн хиртэлтийг Номхан далайн төв, Австрали, Зүүн Азийн зарим улс, тэр дундаа Хавай аралд маш тод харагджээ. Өнгөрсөн оны гуравдугаар сарын 20-нд нарны бүтэн хиртэлт болсон. Дараагийн бүтэн хиртэлт 2023 оны долдугаар сард тохиох гэнэ. 
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн