Open iToim app
Улс төр | 2 мин уншина

​З.Нарантуяа: АН-ыг буруутгахаас илүү хямралаас гарах гарцаа тодорхойл

​З.Нарантуяа: АН-ыг буруутгахаас илүү хямралаас гарах гарцаа тодорхойл
Нийтэлсэн 2016 оны 8 сарын 16
УИХ дахь АН-ын бүлгийн гишүүн С.Эрдэнэ, З.Нарантуяа нар цаг үеийн асуудал болон төсвийн тодотголд цалинг бууруулахаар тусгасан асуудлаар мэдээлэл хийлээ. УИХ-ын гишүүн З.Нарантуяа “Аль хэдийнэ сонгууль дууссан. Тиймээс намууд бие биенээсээ буруу хайхын оронд өнөөгийн нөхцөлд мэргэжлийн байр сууринаас дүгнэлт хийж, цаашид аль болох хурдан хугацаанд хямралаас гарах зөв арга замаа хамтарч олох ёстой” гэдгийг онцолж хэллээ. Дараагаар нь өнгөрсөн хугацаанд АН-ынхан засаг барьж байхдаа ямар бодлого явуулж, хэрхэн ажилласан талаар мэдээллийг өгсөн.  Үргэлж хоёр оронтой тоонд байдаг байсан инфялцийг зөв бодлого хэрэгжүүлснээр нам тогтвортой төвшинд барьж чадсан.  Дотоодын үйлдвэр үйлчилгээ эрэлтийг дэмжсэн олон хөтөлбөрийг АН-ын Засгийн газар хэрэгжүүлж ирснийг тодотгож хэлэв. 
Гэтэл өнгөрсөн өдрүүдэд  Сангийн сайд, Ерөнхий сайд, Монголбанкны Ерөнхийлөгч нарын хийсэн мэдэгдлүүдээс харахад  өнөөгийн хүндрэл АН-ын буруу шийдвэрээс болсон  мэтээр тайлбарлаж байгаа нь буруу гэлээ. Мөн Сангийн сайд, Монголбанкны Ерөнхийлөгч нар улс орны эдийн засгийн нөхцөл байдлын талаар болчимгүй мэдээлэл хийснээс болж гадаад зах зээл дээр Монгол Улсын нэр хүнд, бондуудын ханш огцом унаж, хөрөнгө оруулагчид үргэх аюул боллоо гэдгийг УИХ-ын С.Эрдэнэ хэлсэн. Мөн Засгийн газар хэвийн үргэлжилж байсан "САЙН" хөтөлбөрүүдийг зогсоосон нь маш буруу шийдвэр гэлээ. Ямар ч төсвийн хууль зөрчөөгүй, төсвөөс санхүүжээгүй "САЙН" хөтөлбөрийг төсвөөс эх үүсвэр татсан мэт болгож зогсоолоо гэлээ. Монголбанкнаас эх үүсвэр гаргаж банкуудын иргэдэд хэвийн зээл олгож байсан хөтөлбөр гэж УИХ-ын гишүүн З.Нарантуяа тодотголоо. Мөн тэрээр  "Ерөнхий сайдын цалин бууруулна гэсэн мэдэгдэл нь Төрийн албаны тухай хуулийг зөрчиж байгаа болон МАН цалин тэтгэврийг үе шаттай нэмэгдүүлнэ гэсэн мөрийн хөтөлбөрийн заалтаа зөрчиж байна" гэлээ. Цалинг бууруулна гэхээс илүү төрийн өндөр албаныхны жийп машин, дэд сайдуудаасаа татгалзах хэрэгтэй гэдгийг хэлсэн юм. 
Мөн УИХ-ын гишүүн З.Нарантуяа "2016 оны төсвийн тодотгол хийхдээ төсвийн зардлыг 2.4 тэрбум төгрөгөөр нэмэхгүй бол болохгүй байна гэсэн мэдээлэл хийсэн. Энэ нь УИХ-аар шинээр батлагдсан хуулиудыг хэрэгжүүлэхтэй холбогдуулан гарч байгаа зардал гэж тайлбарлаж байна. УИХ Хүүхэд гарах үйлчилгээний тухай хууль, цалин тэтгэвэр тэтгэмжийг нэмэх зэрэг нийгмийн зөв хөтөлбөрийг гаргасан хуулиудыг хэрэгжүүлэхэд хэрэгцээтэй зардлыг заавал 2016 оны төсвийн тодотголд суулгах биш үе шаттайгаар хуулиудын хэрэгжүүлэх явцыг зохион байгуулж 2017 оны төсөв рүү шилжүүлэх боломж байгаа" гэлээ.  
Мэдээллийг бүрэн эхээр нь аудионоос сонсоно уу. 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
Like reaction
...
Таалагдсан
Dislike reaction
...
Таалагдаагүй
Agree reaction
...
Зөв өнцөг
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн