Open iToim app
Эрх зүй | 1 мин уншина

"Нарантуул" захад үр зулбуулах эм худалдаж байсныг илрүүллээ

"Нарантуул" захад үр зулбуулах эм худалдаж байсныг илрүүллээ
Нийтэлсэн 2015 оны 11 сарын 23
Цагдаагийнхан өнгөрсөн долоо хоногт "Нарантуул" олон улсын худалдааны төвийн өргөтгөл дэх чингэлэгт нэгэн эмэгтэйг “АКМ” бууны сум 68ш, Дровинк бууны сум 10ш, Winchester бууны сум 20ш, марк тодорхойгүй бууны сум 40ш-ийг хууль бусаар зарж борлууж байсныг илрүүлсэн. Түүнийг галт зэвсэг, түүний хэрэгслийг хууль бусаар худалдсан хэрэгт холбогдуулан шалгаж байгаа. Тэгвэл өчигдөр шалгалтыг үргэлжлүүлж байхдаа өөр нэгэн эмэгтэйг үр зулбуулах эм худалдаж байсныг илрүүллээ. Сэжигтэн эмэгтэйг Баянзүрх дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байгаа бөгөөд түүний зарж байсан “Misoprostol tablets” эм 9ш, ”iprofen” эм 4-ийг эд мөрийн баримтаар хураан авч, устгажээ. Үр зулбуулах эмийг Монгол Улсад худалдахыг хуулиар хориглодог бөгөөд эмийг хэрэглэснээр хүний биед ноцтой хор хохирол учирч, үргүйдэх магадлал өндөр хувиар өсдөг гэдгийг цагдаагийнхан анхааруулж байна.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн