Open iToim app
Улс төр | 3 мин уншина

Б.Намжилмаа: Энэ онд замын ажилд 91.6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдсэн

Б.Намжилмаа: Энэ онд замын ажилд  91.6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдсэн
Нийтэлсэн 2015 оны 9 сарын 23
Энэ онд нийслэлд хийгдсэн зам засвар болон шинэ уулзвар гарцын ажлын талаар нийслэлийн Авто замын газрын хэвлэл мэдээллийн ажилтан Б.Намжилмаагаас тодрууллаа.
-Энэ жил нийслэлийн хэмжээнд хийгдсэн зам засвар болон замын өргөтгөл шинэчлэлийн ажил ямар шатандаа явж байна вэ?
-Улаанбаатар хотод хэрэгжих авто замын бүтээн байгуулалтын ажил тавдугаар сарын 15-наас эхэлсэн. 18 метр урт угсраа автобус орж ирсэнтэй холбоотойгоор Энхтайвны өргөн чөлөөний автозамын засварын ажил буюу эцсийн зогсоолуудын эргэлт хийх талбай, Баруун дөрвөн замаас, Зүүн дөрвөн зам хүртэлх замын автобусны буудлуудын кармаг битүүлэх, нэгдүгээр эгнээг тусгаарлах ажлууд хийгдсэн. Энэ жил 44.5 км автозам, 453 урт метр гүүрийг шинээр барьж, 37.7 км автозам, 134 метр гүүрийг өргөтгөсөн. Тухайлбал, Дамбадаржаагийн уулзвар-Шаргаморьтын төмөр бетон гүүр, Хандгайт чиглэлийн 16.35 км авто замын өргөтгөл, шинэчлэлт, Чингэлтэйн гудамж, Долоон буудлын уулзвараас Чингэлтэйн эцэс хүртэлх 3.3 км автозамын өргөтгөл, шинэчлэлт, Улиастай-Гачууртын чиглэлийн 11км авто замын засвар, Гүнтийн даваа чиглэлийн автозамаас Ар гүнтийн зуслан хүртэлх 7.36 км автозам, Өлзийт хороолол- Биокомбинат- Шувуун фабрик чиглэлийн 9.06 км авто замын барилгын ажлуудыг хийхээр төлөвлөсөн байсан. Одоогоор 17.15км авто зам, 113 метр гүүрийг шинээр барьж, 27.35 км авто зам, 50 метр гүүрийн өргөтгөл, шинэчлэлтийн ажлыг хийгээд байна.
-Эдгээр ажилд хэдий хэмжээний хөрөнгө оруулалт хийгдэж, санхүүжилтийг нь хаанаас гаргасан бэ?
-Нийтдээ 25 байршилд 91.6 тэрбум төгрөгийн зам барилгын ажил хийх төлөвлөгөөтэй байсан. Эдгээр ажлуудыг нийслэлийн төсөв, концессын гэрээ, замын сангаас санхүүжүүлсэн. Ер нь авто замын салбарт 2012-2014 онд хийсэн хөрөнгө оруулалтыг 2008-2012 онтой харьцуулахад 4.1 дахин нэмэгдсэн. Үүнийг замын уртаар хэмжвэл гурав дахин урт зам барьсан гэсэн үг юм.
Энэ онд хийгдсэн авто замын ажлууд, хөрөнгө оруулалт  
ХУД, 120 мянгат, 19-р хорооллын зам талбайн борооны ус зайлуулах шугам

Нарны замыг 19 дүгээр хорооллын арын замтай холбох 1.5км авто зам, 58 метр гүүр, Төмөр зам доогуурхи Нарны замтай холбогдсон 22м туннелийн хамт
1.5 км авто замыг шинээр барина.
58 метр гүүр шинээр барина.
22 метр туннел шинээр барина.
Борооны ус зайлуулах шугам өргөтгөж шинэчилнэ. Төсөвт өртөг: 4.3647 сая
Улиастай - Гачууртын чиглэлийн 11км авто зам, 36.75, 18.0 у/м гүүрүүдийн өргөтгөл шинэчлэлт

11км авто замыг өргөтгөж, шинэчилнэ. Борооны ус зайлуулах шугам шинээр хийнэ. Төсөвт өртөг: 29.5 сая
Сонсголонгийн гүүрээс Яармагийн зам хүртэлхи гэр хорооллын арын 4.4км авто зам
4.4 км авто замыг шинээр барина.
Борооны ус зайлуулах шугам шинээр хийнэ. 6.441 сая төгрөг
Орбитын уулзвараас -Толгойтын эцэс-Үйлдвэрчний эвлэлийн гудамж хүртэлх 3,6 км авто зам 36 метр, 48 метр гүүрүүдийн өргөтгөл шинэчлэлт
3.6 км авто замыг өргөтгөж, шинэчилнэ
36/м, 48 метр гүүрүүдийг өргөтгөж, шинэчилнэ
Борооны ус зайлуулах шугам шинээр хийнэ. Төсөвт өртөг: 14.961 сая төгрөг
Зүүн Алтан-Өлгийн авто замыг үргэлжлүүлэн барих, 630 у.м-т гэрэлтүүлэг хийх
0.3 км авто замыг шинээр барина. Төсөвт өртөг: 460. 0сая төгрөг
22-ын хуучин уулзвараас Мал бордох хүртэлхи 1.7км авто зам
1.7км авто замыг шинээр барина. Борооны ус зайлуулах шугам шинээр хийнэ. 2 сая төгрөг
Чингэлтэйн гудамж, 7 буудлын уулзвараас Чингэлтэйн эцэс хүртлэх 3,3 км авто замын өргөтгөл, шинэчлэлт
3.3 км авто замыг өргөтгөж, шинэчлэнэ. Борооны ус зайлуулах шугам
шинээр хийнэ. 4.923 сая төгрөг
Шаргаморьтын амны 2.5 км автозам
Хорооллын доторхи авто замд засвар шинэчлэлт хийнэ.
Борооны ус зайлуулах шугам шинээр хийх, шинэчлэлт хийх
Хотын төвийн зургаан дүүрэгт- 1.5 сая төгрөг
Налайх дүүрэгт 200 сая төгрөг
Багануур дүүрэгт 200 сая төгрөг
Багахангай дүүрэгт 85.9 сая төгрөг
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
Like reaction
...
Таалагдсан
Dislike reaction
...
Таалагдаагүй
Agree reaction
...
Зөв өнцөг
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн