Open iToim app
Дэлхий | 1 мин уншина

"Найзууд" эргэн нэгдлээ

"Найзууд" эргэн нэгдлээ
Нийтэлсэн 2016 оны 2 сарын 22
Нью-Йорк хотын зургаан залуугийн амьдрал, хайр дурлал хөгжилтэй түүхийг өгүүлдэг "Найзууд" цувралын жүжигчид эргэн нэгдлээ. 1994-2004 оныг хүртэл дэлхийн олон сая үзэгчдийг телевизийн өмнө уяж, нийт 238 анги бүтээсэн уг цувралын тусгай дугаар өчигдөр буюу манай цагаар 02.00 цагт үзэгчдэд хүрлээ. Гэвч хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлж, "Найзууд" цувралын үнэнч үзэгчдийн хүсэн хүлээж байсанчлан тусгай анги гарсангүй. Өөрөөр хэлбэл, жүжигчид цувралын найруулагч Жэймс Берроузэд хүндэтгэл үзүүлж, ярилцлагын шууд нэвтрүүлэгт оролцсон байна. Цувралд Чандлер Бингийн дүрийг бүтээсэн Мэттью Перри кино зураг авалттай байгаа тул тусгай дугаарт хүрэлцэн ирж чадаагүй байна. Жүжигчид цувралыг хийх явцад гарч байсан хөгжилтэй түүхүүдээ дурсан ярьсан энэхүү шоуны үеэр Жэймс Берроузын найруулсан бусад цувралын үзэгчдэд дэлгээгүй ангийг үзүүлжээ. Үзэгчдийн 12 жилийн турш хүсэн хүлээсэн цувралын тусгай дугаар хоёр цаг үргэлжилсэн ч шинэ анги гаргана хэмээн хүлээж байсан үзэгчдийн сэтгэлийг гонсойлголоо.

Найруулагч Жэймс Берроуз саяхан өөрийн найруулсан 1000 дахь телевизийн хөтөлбөрөө гаргажээ. "Найзууд" цуврал өндөрлөснөөс хойшхи 12 жилийн хугацаанд зургаан жүжигчин нэг дор цуглаж байгаагүй юм. Тиймээс энэ удаад 12 жилийн дараа анх удаа зургуулаа нэг дор цуглахаар байсан ч жүжигчин Мэттью Перри хүндэтгэх шалтгааны улмаас хүрэлцэн ирж чадаагүй байна.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн