Open iToim app
Чөлөөт цаг | 2 мин уншина

​Наадмын өдрүүдэд заавал үзэх үзвэр, үйлчилгээ

​Наадмын өдрүүдэд заавал үзэх үзвэр, үйлчилгээ
Нийтэлсэн 2017 оны 7 сарын 10
Үндэсний их баяр наадмын өдрүүдэд уламжлал болсон олон үзвэр, үйлчилгээ явуулдаг билээ. Энэ жилийн баяр наадмаар үзэж болох онцгой үзвэр үйлчилгээний мэдээллийг хүргэж байна.
Наадмын орой залуусын заавал үзэх үзвэрүүд
-Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд залуусын хүсэн хүлээдэг “Цав цагаан үдэшлэг” буюу “Silence white” дижи урлагийн шоу долдугаар сарын 12-ны орой 22 цагаас болно.
-Залуус маань энэ зуны наадмаар монгол дээлээр гоёх “Дээлтэй үдэшлэгт” долдугаар сарын 10-ны орой шөнийн гудамжинд бүжиж, уралдаж хэзээч мартахааргүй өнгөрөөх боломжтой юм.
-3D кино үзэхэд тухайн уран бүтээлийг ойроос бүр өөрөө дотор нь байгаа мэт л мэдэрдэг. Тэгвэл долдугаар сарын 11-ний орой 20 цагаас Чингисийн талбайд “Улаанбаатарын үдэш 3D" цэнгүүнд очиж, нэг оройг сайхан өнгөрөөж болно.
Наадмаар өдрүүдэд гэр бүлээрээ заавал үзэх үзвэрүүд 
-Тулгар төрийн 2223, Их монгол улсын 808, Ардын хувьсгалын 93 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүндэтгэлийн тоглолт долдугаар сарын 10-нд соёлын төв өргөөнд 15:00, 18:00 цагуудад тоглогдох болно.
-“Маск продакшины шилдэг хөтөлбөрүүд” хошин урлагийн тоглолтыг долдугаар сарын 9-13-ны өдрүүдэд Монголын үйлдвэрчний эвлэлийн соёлын төв ордонд 19:00 цагаас үзээрэй.
-Монголчуудын уламжлалт соёл түүний дотор үндэстэн ястны дээл хувцас, эд хэрэглэл нь түүх соёлоо гадаад дотоодод сурталчлан таниулж байдаг. Тиймээс ч энэ жил “Дээлтэй Монгол” наадам 11 дэх жилдээ болох гэж байна. Үүнд оролцож байгаа найз нөхдийгөө дэмжин, үндэснийхээ дээлээрээ бахархахыг хүсвэл долдугаар сарын 10-ны өдөр 14:00-18:00 цагийн хооронд Чингисийн талбайд очиход болно.
Наадмаар өдрүүдэд хүүхдүүддээ заавал үзүүлэх үзвэр
-“Могжоохон даагатай жогжоохон хүү” хүүхэлдэй жүжгийг Хүүхэлдэйн театрынхан энэ жил багачуудад зориулан туурвиж байна. Уг тоглолтыг хүүхдүүддээ үзүүлэх бол долдугаар сарын 12-нд 14:00, 16:00 цагуудад хүүхэлдэй театрт очих юм.
Наадмаар өдрүүдэд ахмадуудын заавал үзэх үзвэр
-Монголын манделин хөгжимчдийн холбооноос ахмадуудад зориулсан тоглолт Чингисийн талбайд долдугаар сарын 11-ны 18:00 цагт болно.
Бусад үзвэрүүд
-“Монголын сайхан орон” үзэсгэлэн долдугаар сарын 10-19-ны өдрүүдэд 10:00-18:00 цагт Монголын урчуудын эвлэлийн үзэсгэлэнгийн танхимд болно.
-Мөн “Дэлхийд гайхагдсан монгол урлаг” тоглолт долдугаар сарын 13-нд 18:00, 20:00 цагуудад болох юм.
-Морьтон Монголчууд “Морин спортын үзүүлэх тоглолт” долдугаар сарын 12-ны 07:50-08:20 цагт болно.
-Мөн энэ өдрийн өглөө 09:00 цагт Шүхрийн буултын үзүүлбэрийг үзэх боломжтой.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн