УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан дөнгөж сая өндөрлөлөө. Хуралдааны эхэнд Барилга, хот байгуулалтын сайдаар нийслэлийн Засаг даргаар өмнө ажиллаж байсан Гомбосүрэнгийн Мөнхбаярыг томилохыг дэмжлээ. Г.Мөнхбаяр нь Ховд аймагт төрсөн, орос, англи хэлний мэдлэгтэй, Монгол Улсын зөвлөх инженер зэрэгтэй. Уралын политехникийн дээд сургуулийг төгсч жирийн инженерээс эхлээд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны дарга, НИТХ-ын дарга, Засаг даргаар ажиллаж байжээ. Төрийн албанд 27 жил ажиллажээ.
Х.Болорчулуун, М.Оюунчимэг нар ТОСК-ийг ажиллуулах эсэхийг нэр дэвшигч Г.Мөнхбаяраас асуулаа. Г.Мөнхбаяр ТОСК-ийг нийслэл рүү шилжүүлэх болов уу. Эцсийн шийдвэрийг УИХ гаргана. Төр бизнест гар дүрдэг явдлыг МАН хязгаарлана гэдгээ мөрийн хөтөлбөртөө тусгасан байгаа гэв.
Ингээд санал хураахад Г.Мөнхбаярыг сайдаар томилохыг оролцсон гишүүд 100 хувь дэмжлээ.