Open iToim app
Хүний эрх | 2 мин уншина

​Мэдээллийн технологийн хөгжил гэмт хэрэгтнүүдэд боломж олгож байна

​Мэдээллийн технологийн хөгжил гэмт хэрэгтнүүдэд боломж олгож байна
Нийтэлсэн 2016 оны 2 сарын 3
“Цахим орчинд хүүхдийн эрхийг хамгаалах нь” хэлэлцүүлгийг Шангрилла зочид буудалд Монгол Улсын Харилцаа холбооны зохицуулах хороо, НҮБ-ын Хүүхдийн сангаас зохион байгуулж байна. Хэлэлцүүлгийг www.itoim.mn сайт нийтлэлийн бодлогоороо дэмжиж мэдээллийн ивээн тэтгэгчээр ажиллаж байна. Дөнгөж сая “ECPAT” олон улсын байгууллагын “Цахим орчинд хүүхдийг хүчирхийлэл болон бэлгийн мөлжлөгөөс хамгаалах” хөтөлбөрийн захирал Мари Лаур Леминиер илтгэл тавилаа.

Тэрээр, “Хүүхдийн порно шоуг интернэтээр шууд дамжуулах гэмт хэрэг гарсан. Тайландад ийм тохиолдол олон гарч гэмт хэрэгтнүүдийг баривчилсан. Хүүхдүүдийг орон нутагт аваачиж веб камераар секс шоу зохион байгуулж хүмүүст төлбөртэй нэвтрүүлж байсан нь илэрсэн. Ийм зүйл нэлээд зохион байгуулалттай, хил хязгаараар хязгаарлагдахгүй болжээ. Их Британийн цагдаагийн байгууллагаас 4000 орчим хүүхдийн видео бичлэг, зураг хадгалж байсан гэмт этгээдийг баривчилсан. Түүний компьютероос 12 орны хүүхдийн бичлэг байсан. Хүүхдүүдийн нас 2-13 байсан. Ийм хууль бус зүйлийг үзэж байгаа хүний тоог төсөөлөх аргагүй. Цахим орчинд 40 мянга орчим нэр хаяг нь тодорхойгүй хохирогч хүүхдүүдийн зураг, бичлэг байна. Өөрөөр хэлбэл мөсөн уулын оройг харж байна. Интерполоор өдөрт 7-8 хүүхдийг хэн болохыг тогтоож байна. Секс мессеж бичих, шантааж бичих зэрэг гэмт хэрэгт харьцангуй том хүүхдүүд хохирч байна. 10 болон түүнээс дээш насны хүүхдүүд нийт хохирогчдийн 70 хувь байна. 3-аас доош насны нярай хүүхдийг хүртэл ашиглаж байна шүү дээ.
Мэдээлэл, харилцаа холбооны технологийн хөгжил гэмт хэрэгтнүүдэд маш их боломж олгож байна. Тэд өөрсдийгөө нуух, ял шийтгэлээс зайлсхийх боломжийг технологийн хөгжлөөр авч болж байна. Нотлох баримтаа компьютертоо биш өөр эх үүсвэрт хадгалахаас авахуулаад сүлжээ болон ажиллаж байна. Ийм учраас технологийн хөгжлийг мөрдөн байцаагч нар гэмт этгээдүүдээс илүү мэдэх, сурч ашигладаг болох хэрэгтэй байна” гэв.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн