Open iToim app
Нийгэм | 1 мин уншина

МУИС-ийн элсэлт эхэллээ

МУИС-ийн элсэлт эхэллээ
www.iToim.mn
+ Дагах
Нийтэлсэн 2015 оны 4 сарын 24
МУИС-ын 2015 оны элсэлт өнгөрсөн 22-ны өдөр эхэлсэн байна. 2015 онд МУИС-ийн бакалаврын хөтөлбөрт оюутан элсүүлэх журам батлагдсанаар сургуулийн элсэлтийн бодлогод хэд хэдэн онцлог шинэ нөхцөл байдал үүссэн байгаа юм байна. Тухайлбал,
  • Элсэлтийг орон даяар зохион байгуулах болсноор УБ хотод МУИС бие даан, харин орон нутагт МИДСК-тай хамтран элсэлт зохион байгуулдаг өмнөх зохицуулалт бүрэн өөрчлөгдсөн,
  • Элсэлтийн бүртгэлийг урьдчилсан байдлаар харьцангуй удаан хугацаанд бүртгэдэг болсон,
  • Мэргэжлийн нэг хөтөлбөрт бус бүрэлдэхүүн сургуулиар цогц хөтөлбөрт бүртгүүлэн элсэж, Ерөнхий суурийн тодорхой хичээл судалсны дараа мэргэжлээ сонгох боломжоор хангагдсан зэрэг шинэлэг өөрчлөлтүүд гарсан юм.
Иймээс МУИС-ийн эдгээр онцлогийг нийт элсэгчдэд хот хөдөө орон нутагт таниулах үйл ажиллагаа ийнхүү дөрөвдүгээр сарын 22-ноос тавдугаар сарын сүүл хүртэл орон даяар өрнөх юм. Одоогоор Баянзүрх дүүргийн гурван сургуульд танилцуулга арга хэмжээг зохион байгуулсан бөгөөд Өнөөдөр Сургалтын албаны мэргэжилтнүүд Өмнөговь, Дундговь аймгуудыг зорилоо.
Мөн энэ үеэр сургалт, эрдэм шинжилгээ, оюутны үйлчилгээний давуу тал, өөрийн оюутанд олгодог хөгжин дэвших бодит боломж бололцоог таниулж, зөвлөгөө тусламж үзүүлэх юм байна. 
www.iToim.mn
+ Дагах
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
Like reaction
...
Таалагдсан
Dislike reaction
...
Таалагдаагүй
Agree reaction
...
Зөв өнцөг
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн