Open iToim app
Нийгэм | 2 мин уншина

МУИС-ийн кредит тус бүрийн төлбөр 6500 төгрөгөөр нэмэгджээ

МУИС-ийн кредит тус бүрийн төлбөр 6500 төгрөгөөр нэмэгджээ
Нийтэлсэн 2017 оны 8 сарын 17
Өнгөрсөн зургадугаар сарын 15-нд Боловсрол соёл, шинжлэх ухааны сайд Г.Чулуунбаатар 2017-2018 оны хичээлийн жилд сургалтын төлбөрийн хэмжээг өмнөх оныхоос нэмэгдүүлэхгүйгээр сургуулийн чиг үүрэг, үйл ажиллагааг хэвийн зохион байгуулах асуудлыг судалж, удирдах зөвлөлөөрөө хэлэлцүүлэн шийдвэрлүүлэх талаар их дээд сургуулиудын захирлуудтай уулзаж ярилцсан юм. Тэгвэл энэ хичээлийн жилд томоохон. их дээд сургуулиудын сургалтын төлбөрийг судлахад ихэнх нь өнгөрсөн жилийн төвшиндөө хадгалсан байна. Харин МУИС-ийн сургалтын төлбөрт нэлээд өөрчлөлт орсон байна. Тус сургуулийн хувьд кридетын төлбөрөө тус бүрт нь  6500 төгрөгөөр нэмж, суурь хураамжийн төлбөргүй болсон  байна. 
Харин  ХААИС, МУИС, АШУҮИС, МУБИС, СУИС зэрэг төрийн өмчит сургуулиудын сургалтын төлбөр сүүлийн хоёр жил нэмэгдээгүй. Түүнчлэн МУБИС зэрэг зарим сургуулиуд сургалтын төлбөрөө нэмэхгүйгээр тэвчиж болох зардлаа хэмнэн, багш ажилчдынхаа цалинг нэмэхээр төлөвлөөд байгаагаа ч дуулгасан.
БСШУС-н сайдын төрийн өмчит их, дээд сургуулиудад өгсөн үндсэн чиглэл:
Нэг. 2017-2018 оны хичээлийн жилд сургалтын төлбөрийн хэмжээг өмнөх оныхоос нэмэгдүүлэхгүйгээр сургуулийн чиг үүрэг, үйл ажиллагааг хэвийн зохион байгуулах асуудлыг судалж, удирдах зөвлөлөөрөө хэлэлцүүлэн шийдвэрлүүлэх;
Хоёр. 2017-2018 оны хичээлийн жилд сургуулийн хэвийн үйл ажиллагааг хангахтай холбогдуулан тэвчиж болох зардлыг санхүүжүүлэхгүй байх, санхүүгийн хэмнэлттэй байх, улсын төсөв болон сургалтын төлбөрөөс бусад санхүүгийн нөөцийн эх үүсвэрийг бий болгох талаар эдийн засаг, санхүүгийн тусгайлсан хөтөлбөрийг судлан боловсруулж, удирдах зөвлөлөөр хэлэлцүүлэн шийдвэрлүүлж, хэрэгжүүлэх;
Гурав. Суралцагчдадсургалтын төлбөр төлөх уян хатан нөхцлийг олгож, өрх, гэр бүл, иргэдийг санхүүгийн дарамтгүй байлгах;
Дөрөв. Суралцагчийн нийгмийн баталгааг хангахтай холбоотой хууль, тогтоомжоор заагдсан буцалтгүй тусламж, тэтгэлэг, зээлийн үйлчилгээний талаарх мэдээллийг суралцагч, эцэг эх, олон нийтэд нээлттэй, ил тод хүргэх, тэдгээртэй холбоотой үйлчилгээг түргэн, шуурхай зохион байгуулах.
Тав. Оюутны хөгжлийн зээлийн үйлчилгээнд оюутан, суралцагчийг хамруулах талаар Боловсролын зээлийн сан, Арилжааны банкуудтай идэвхтэй, үр дүнтэй хамтын ажиллагааг зохион байгуулах чиг үүргүүдийг өгсөн билээ. 
Томоохон их дээд сургуулийн төлбөр

Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн