Open iToim app
Нийслэл | 1 мин уншина

​"Мон-Уран"-ы Б.Наранхүүгийн эгчийг ажлаас нь чөлөөлөх бололтой

​"Мон-Уран"-ы Б.Наранхүүгийн эгчийг ажлаас нь чөлөөлөх бололтой
Нийтэлсэн 2015 оны 10 сарын 26
“Мон-Уран” компанийн захирал, УИХ-ын гишүүн Б.Наранхүүгийн эгч Б.Саранчимэг Үндэсний цэцэрлэгт хүрээлэн нийслэлийн өмчит үйлдвэрийн газрын даргаар 2009 оноос эхлэн ажиллаж байгаа. Мөн давхар НИТХ-ын төлөөлөгчөөр МАН-аас дэвшин ажиллаж байгаа. Түүнийг Үндэсний цэцэрлэгт хүрээлэн НӨҮГ-ын даргын албан тушаалаас нь чөлөөлөхөөр болжээ. Шийдвэр эцсийн байдлаар гараагүйч бараг баттай болсон шахуу байна.
Эх сурвалжийн яриагаар энэ явдал саяхан НИТХ дахь МАН-ын бүлгээс Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүлийг огцруулах бичиг өргөн барьсантай холбоотой гэнэ. Энэ бичигт МАН-ын Бага хурлын гишүүн, НИТХ-ын төлөөлөгч Б.Саранчимэг гарын үсэг зуржээ. Намын бүлгийн шийдвэрээс зөрөх аргагүй байснаас гарын үсэг зурсан байж болзошгүй байгаа юм. Нийслэлийн өмчит үйлдвэрийн газрыг сүүлийн таван жил удирдаж, нийслэлийн удирдлагын багт хамтран ажиллаж буй Э.Бат-Үүлийг огцруулах бичигт гарын үсэг зурсан нь хотын даргад хүнд туссан бололтой. Үүнээс үүдэж Б.Саранчимэгийг дээрх албан тушаалаас нь чөлөөлөх асуудал боссон юм байна.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн