Урин дулаан цаг болж, хөгжилтэй, адал явдлаар дүүрэн аялал жуулчлалын өдрүүд иржээ. Эх орны минь үзэсгэлэн гоог гайхан биширч, ард түмэн, аж байдлын сайхныг мэдрэхээр гаднын зочид манайхыг зорьдог.
Тиймээс энэ удаад Монголд хийсэн гайхам аялалынхаа тухай дэвтэртээ сийрүүлэн буулгаж, өөрийн хувийн блогтоо бичиж үлдээн олон мянган хүнд аялалын сониноо дуулгасан аялагч Лизийн амьдралыг Монгол хэрхэн өөрчилсөн тухай нэгэн сонирхолтой аян замын тэмдэглэлийг хүргэж байна.
Гайхалтай хүмүүс, өргөн уудам, хязгааргүй тал нутаг, гайхам сайхан адуун сүрэг, сарлаггээд Монголын бүхий л зүйл үнэхээр сонин содон санагдаж сэтгэлийг улам бүр татаж байлаа.
Гэхдээ би бодож байснаасаа олон сорилтуудтай тулгарсан. Нөгөө талаар Монгол хүмүүс хэчнээн сэтгэл татам хүмүүс болохыгэнэ урт аялалдаа ойлгож авсан.
Үнэндээ би Монголын жинхэнэ дүр төрхийг харахыг хүссэн юм. Нэг ч хүн Англиар ярьдаггүй, миний шаргал үсийг үл харгалзан надтай харилцах ард түмний дунд орохыг би хүссэн.
Урт аялалын минь төгсгөл болоход хэдийгээр би Монгол хүн биш ч гэсэн Монголын нэг хэсэг болоод буцсан юм даа.
Ингээд урт аялалаа та бүхэнтэй хуваалцъя.
Миний аялал Завханы аялалын жижиг группээр эхэлсэн юм. Үнэндээ энэ жинхэнэ аялал биш байлаа. Харин энэ аялал цаашид хийх алсын аялалыг минь эхлэл болж, Монгол хэмээх ороны тухай ойлголтыг өгч мөн нэг л өдөр өөрийн хүслээр аялаж болох урам зориг, итгэл найдварыг надад өгсөн юм.
Завханы аялалыг гайхамшигт аялагч Жонтой өнгөрүүлсэн. Тэрээр арваад жил Монголын тал нутгаар аялаж, үзэж танилцсан зүйлээ бусад аялагчдад хуваалцах хүсэлтэй нэгэн.
Завханы аялалын дараа миний урт холын аялал эхэлсэн. Би шинэ тэмдэглэлийн дэвтэр худалдаж авсан юм. Учир нь би өнгөрсөн жилээс аялалын тэмдэглэл бичиж эхэлсэн бөгөөд, завгүй өнгөрүүлсэн өдрүүдийнхээ тухай нэг бүрчлэн тэмдэглэж үлдээдэг болсон.
Би аялалуудаа эхлэхээс өмнө тэр аялалаас, тэр газраас юу олж мэдэхийг хүсч буйгаа асуулт болгон тэмдэглэн бичдэг байлаа. Учир нь би аялалуудаа үргэлжлүүлж, тэдгээр түүхүүдийг блогтоо бичиж үлдээхийг хүсдэг.
Гэхдээ надад блогтоо бичиж байгаагаас ч илүү том аялалын мөрөөдөл бий. Би ном бичихийг хүсдэг.
Би Африкийг дээрээсээ доош хүртэл мотициклоор явж, Шинэ Зеландын хөндлөн гулд аялаж, эмэгтэй хүн хэдий ч Иранаар ганцаараа аялахыг, Сирит очиж сайн дурын ажилтан хийхийг хүсдэг.
Товчхондоо би өөрийгөө бодитоор сорьж, баатарлаг аялалыг хүсч байна. Гэхдээ хамгийн гол учир нь би өөртөө итгэж чадахгүйд байсан бөгөөд үүнийг боломжтой гэж бодитоор хүлээн авч зүрхлэхгүйд байсан юм.
Харин Монгол энэ бодлыг минь өөрчилсөн.
Хамгийн алслагдсан бүс нутгуудийг дамжсан 3 долоо хоногийн морьтой аялалаар бүх зүйл эхэлсэн. Дашрамд хэлэхэд би морь унах нь байтугай бүр тэр төрлийн амьтдаас үнхэлцгээ хагартал айдаг нэгэн байснаа хэлэх хэрэгтэй байх.
Амьдралд хялбар зүйл гэж нэг ч үгүй. Тэр тусмаа чиний хийхийг хүсч байгаа зүйл хамгийн хэцүү ирдэг.
Би ердийн л нэг эмэгтэй. Ямар ч онц гойд авьяас чадвар, тусгай өгөгдсөн зүйл үгүй. Би аймшиггүй чин зоригтой ч биш. Гэхдээ би сүүлийн хэдэн жил энэ зан төлвөө өөрчлөх хэд хэдэн журмыг өөртөө тавьж байгаа.
2.Сөрөг, эсвэл азгүй зүйлс намайг хорьж тогтоохыг үл зөвшөөр
3.Намайг айлгах байсан ч шинэ зүйлийг туршиж үз
Энэ 3 журмаа би Монголд хэрэгжүүлэхээр шийдсэн. Тэгээд би зүгээр л “Аваад ир” гэж хэлсэн юм даа.
Би хамгийн тодорхой зүйлээс эхэлье. Ердийн амьдрал
Монголын зүүн Алтайн нуруунд Хятадтай хил залган оршдог Монгол улсын Казак үндэстэний амьдрал тун амаргүй. Тэдний амьдрал Чингис хааны үеийн ул мөр, ёс заншлын дийлэнх нь хадгалагдан үлдсэн мэт Евро-Азийн хээр тал дахь нүүдэлчид. Хаа нэгхэн зөвлөлтийн жип, Орос чихэр үзэгдэх нь сонирхолтой.
Тэд бол морьтон Монгол. Тэд улирал бүр гэр бүл, мал сүрэгтэйгээ нэг газраас нөгөөд нүүдэллэн амьдардаг нүүдэлчин хүмүүс. Зун нь өндөрлөг газар бууж, өвөл нь нам дор газар нутагладаг.
Тэдний зочломтгой зан чанарыг магтмаар бөгөөд нэг гэрт 4 хүн амьдардаг. Өвөл нь 40 хэмээс доошгүй хүйтэрдэг бөгөөд заримдаа зуд болж малаа алдахад хүрдэг.
Тэдэнтэй өнгөрүүлсэн 3 долоо хоногт энэ амьдралдаа өнгөрүүлсэн 26 жилийн хугацаанд сурсан зүйлээс минь ч илүүг надад сургаж бас амьдралд минь мэдрүүлсэн юм.
Тэд бол миний амьдралдаа уулзаж байсан хамгийн аз жаргалтай бас шаргуу хөдөлмөрч хүмүүс. Бид мөнгөөр аз жаргалыг худалдаж авч чадахгүй бөгөөд материллаг зүйлс баяр хөөрийн илэрхийлэл биш гэдэг тухай цаг үргэлж ярилцдаг байв. Гэхдээ үүнийг хараад, үүгээр амьсгалаад, бас амьдраад ирэхээр бүрэн дүүрэн ойлгоно.
Үнэндээ би нэлээд материаллаг хүн. Би дэлгүүр хэсч мөнгө зарж ямар нэгэн зүйл худалдан авах дуртай. Харин энд бол хүн бүр нэг төрлийн хувцсаа өдөр бүр өмсөх нь бий. Хамгийн гол нь тэд нүүрэндээ хамгийн сайхныг тодруулж явдаг. Би ч бас нэг хувцсаа өдөр бүр өмссөн (инээв). Гэхдээ л ямар ч асуудал үүсээгүй, надаас тийм ч муухай үнэртэхгүй байлаа.
Тэдний аж байдлын зарим зүйлс хэзээ ч миний ой тойноос гарахааргүй үлджээ.
Би 3 долоо хоногийн турш хонины мах л идсэн. Хонины махан шөл, хонины махан бууз, хонины махан шорлог, тэгээд дахиад л шөл... Би үнэндээ үүнийг үзэн ядах байх гэж бодсон, гэхдээ би та бүхэнд хэлэхэд 6 цагийн турш морины нуруун дээр явсаны дараа өмнөө байгаа юуг ч хамаагүй та идэх болно. Бас тэр зүйл чинь үнэхээр гайхалтай сайхан амттай байна. Би хонины толгой идсэн ч гэсэн огтхон ч муухай байгаагүй. Харин хонины цагаан сүүл... би бодох төдийд л хэцүүдэж байна. Намайг үнэхээр уучлаарай.
Цаг бүр эмээл дээр, ямар ч шүршүүргүй, гол горхины ус ууж, нийтийн 00-д бие засаж, шөнөдөө хүйтэн болохоор заримдаа унтаж чадахгүй... энэ бүгдийг би хүлцэн тэвчсэн. Бас өглөө бүр сэтгэл догдлон сэрдэг байсан гэдгээ хэлье.
Харин юу гээч, хонины гэдэс гаргах үед би үнэхээр шоконд орсон. Би ингэж амьдрахад зүгээрээ гэж хэлүүлэхгүйд хүргэсэн ганц зүйл минь байлаа.
Монгол намайг бодсоноос минь ч илүү чанга хатуу гэдгийг надад харуулсан бөгөөд энэ зүйл юунаас ч илүү айдсаа даван туулахад минь намайг урамшуулсан.
Жил гаруйн өмнө би тэмээ унаж байсан юм. Бараг л миний нурууг хугалчихсан шүү. Энэ цагаас хойш миний эр зориг, өөртөө итгэх итгэл үгүй болж эхэлсэн. Би удаан хугацаанд адал явдалтай нүүр тулаагүй бөгөөд оролдлого ч хийгээгүй. Харин оронд нь айдас түгшүүр намайг дийлсэн. Харин энээцэс төгсгөлгүй хүнд аялал намайг өөрчилсөн.
Монголд морь унах нь миний хувьд бусад хүмүүсийг бодвол илүү аймар байсан нь мэдээж.
Хамгийн эхлээд сонгосон морь минь бүтэмжгүй болсоны дараа би жинхэнэ өөрийнхийгөө олсон юм. Удаан, бас зөөлөн явдалтай, бид яг л диваажинг бүтээж байгаа мэт.
Голдуу аялалын багийнхныхаа сүүлд нь явдаг байсан нь надад тааламжтай байдаг байлаа. Учир нь би тэр хэзээ ч намайг унагаад явчихгүй гэдгийг мэдсэн учраас тайван байдаг байсан. Миний моринд өөрийнх нь бодол байдаг байсан бөгөөд зогсох талаар эргэлзэх зүйлгүй, ихэнхдээ голын дунд огт хөдөлгөөнгүй.
Аан гол... Би гол гатлахад үнэхээр дургүй байлаа. Энэ бол миний аялалын хугацаан дахь том айдас байсан. Тэгээд би адуучнаас миний урд намайг чиглүүлж, зөөлөн гэлдэрч явахад туслахыг хүссэн. Гэхдээ зөвхөн би л ингэсэн болохоос бусадад нь огт асуудал биш байсан. Мориноосоо уначихалгүйхэн шиг, хөлөө хугалчихгүй, камераа усанд живүүлчихгүй гатлахыг хүсдэг байв.
Адуучид үргэлж л туслахад бэлэн байдаг төдийгүй түүндээ ч баяртай байдаг байсан. Намайг мориныхоо дэлнээс тас атгаад “надад энэ таалагдахгүй байна”, “би үүнд дургүй”, “үүнийг зогсоо л доо” гэх зэргээр авирлах нь тэдэнд үргэлж хөгжилтэй санагддаг байсан биз.
Гэхдээ л би эцэст нь энэ бүхний давж гарсан.
Зарим өдөр мэдээж хүнд өдөр байсан. Нэг өдөр бид ойн гүнд явж байгаад буруу зам руу орж гүн шалбааган дунд морь маань урд хоёр хөлөөрөө гэнэт зоогдоод намайг хадруу аваад шидчихсэн. Харин аз таарч би багахан л хөхөрч, шалбарсан.
Хамгийн сайн өдөр бас хамгийн муу өдөр
Миний хамгийн сайн өдрийг дагаж хамгийн муу өдөр минь ирсэн. Аялалын бараг төгсгөлд нэг өглөө бостол морины минь туурай нь бэртэж дахиж унаж болохооргүй болсон байлаа.
Би өөр морь сонгох гэж оролдсон ч тэд бүгдээрээ булгиж, бас намайг хазах гэж оролдсон. Хэдэн цаг өнгөрсөний дараа нулимс минь нь урсахын даваан дээр ирсэн байлаа. Би тэднийг жолоодож чадахгүйгээ мэдэж, бүх зүйл бүтэлгүйтэж буй мэт санагдаж байв. Хэрвээ чи мориндоо итгэж чадахгүй бол чамайг аймшигтай мөч хүлээж байх болно. Азаар Анар надад морио өгсөн ч тарваганы нүхэнд бүдэрч тэр чигтээ би галзуурахаа дөхсөн.
Бүхэл бүтэн 9 цагийн дараа байран дээрээ ирээд би уйлж, бас аймшигтай бухимдсан.
Азаар миний найз хадгалсан шоколаднаасаа надад өгч миний найз, шоколод хоёр бүхнийг шийдсэн юм даа.
Дараагийн өдөр нэгэн том цагаан морьтой болсон. Тэр маш хайр татам, хүчтэй боловч багийнхныгаа дагаж өмнө нь биш ард нь явах дуртай.
Бид өөр замаар явж эхэлсэн бөгөөд би ч багийхандаа дахиж дарамт болохыг хүсэхгүй байв. Гэхдээ шинэ морь минь унахад үнэхээр эвтэйхэн байсан учраас хатирч, бүр эцэстээ давхиж байгаад би гайхаж байсан.
Энэ амжилтад минь бүгдээрээ баяртай байлаа. Гэхдээ бид(хүмүүс) бие биенийхээ хэлийг ойлгохгүй ч гэсэн үүнийг мэдэрч ойлголцож байсан.
Өдрийн төгсгөлд би багийнхантайгаа хамт байрлуугаа Казак дуу дуулангаа давхиж байсан юм. Энэ мөч бол аялалын минь бүхий л мөчүүдээс хамгийн гайхалтай нь байсан бөгөөд миний хамгийн муу өдрийн дараа бүх зүйл гайхалтай сайн болсон.
Энэ бол миний өмнө нь хэзээ ч мэдэрч байгаагүй асар өндөр сэтгэл хөөрөл, сэтгэл ханамж байсан юм.
Намайг гайхшруулсан зүйл нь би өмнө нь хийж байсан зүйлээсээ илүү ихийг энэ амьдралаас хүсдэг юм байна гэдгийг ойлгосон явдал. Энэ аялал надаар үнэхээр даажигнасан. Гэхдээ энэ бүхэн надад урам зориг болж, намайг ирээдүйн аялалуудаа эхлүүлэх хэрэгтэй бодогдуулсан.
Би өшөө илүү өөр зүйлийг хүсч байгаа нь надад мэдрэгдэж эхэлсэн. Монгол намайг өөрчилсөн, амьдралыг болоод аялалыг үзэх үзлийг минь өөрчилсөн.
Тэсвэр тэвчээрийн дээд Монгол, би энэ газарт хайртай.
Хатуу бэрх голыг гаталж, 7 хоногийн 24 цагт хонины махтай хоол идэж байсан ч гэсэн “Тиймээ, би энэ бүхнийг давж гарч чадсан, энэ зүйл надад таалагдаж байна. Би бодож байснаасаа ч хүчирхэг, өөрөөрөө бахархаж болно Лиз(аялагчийн нэр)”
Бараг 1000 милл газар мориор аяласан миний аялалд анхаарлаа хандуулсан та бүхэнд баярлалаа. Нэг л өдөр би Монголд дахин зочлох болно гэдгээ мэдэж байна.