Open iToim app
Тэд бидний тухай | 2 мин уншина

Монгол Улс алт олборлолтоор дэлхийд тэргүүлнэ

Монгол Улс алт олборлолтоор дэлхийд тэргүүлнэ
Нийтэлсэн 2015 оны 10 сарын 29
“GFMS Thomson Reuters” байгууллага дэлхийн алт үйлдвэрлэлийн талаархи гуравдугаар улирлын тайлангаа гаргажээ. Дэлхийн улс орнуудын алт олборлолт энэ оны эхний улиралтай харьцуулахад хоёр хувиар өсч, 1507 тоннд хүрсэн байна. Өсөлтийн ихэнх хувийг Ази тив эзэлж байгаа бөгөөд бүс нутгийн хэмжээнд алт үйлдвэрлэлийн хэмжээ хоёр оронтой тоонд хүрч өссөн байна. Үүнд БНХАУ-ын алтны үйлдвэрлэл үлэмж нөлөөлсөн бөгөөд энэ оны гуравдугаар улирлын байдлаар тус улсын алт олборлолт 10 орчим тонноор нэмэгдэж, нийт алт үйлдвэрлэл нь 219 тоннд хүрчээ. Ингэснээр Хятад улс 2007 оноос хойш алт үйлдвэрлэлээр тэргүүлж байгаа Өмнөд Африкийг гүйцэж, дэлхийн хамгийн том алт олборлогч улс болсон байна. Харин Өмнөд Африкийн Гана, Конго улсуудын олборлолт буурсан нь тус бүс нутгийн хэмжээнд нөлөөлж, гуравдугаар улирлын байдлаар байна. Алт олборлолтоор тэргүүлэгч орнуудын тоонд БНХАУ-ын араас Колумб, Орос, Австрали, АНУ, Перу, Канад улс бичигджээ. Гэвч АНУ, Колумб зэрэг улсуудын алт олборлолтын хэмжээ буурсан үзүүлэлттэй байгаа юм.

Бүс нутгаар авч үзвэл Индонезийн алтны гаралт 14.5 тонн буюу 28 хувиар өсч, энэ оны эхний хагас жилийн байдлаар 66 гаруй тонн алт олборложээ.
Төв Азид алтны олборлолтын хэмжээгээр хамгийн багад тооцогддог Казахстан, Киргизстан, Монгол Улсын үйлдвэрлэлийн хэмжээ энэ удаад тийм ч бага байгаагүйг тайланд дурджээ. Канадын "Сентерра Гоулд" компанийн эзэмшилд байдаг Киргизстаны Кумтор орд, Монголын Оюутолгой зэс, алтны уурхайн олборлолт нь тус тус улс орны алт үйлдвэрлэлийг 50 хувиар нэмэгдүүлж чаджээ. Тайланд дурдсанаар Оюутолгойн ордын нөөцийн 80 хувь нь агуулагдаж буй таван тэрбум ам.долларын өртөг бүхий гүний уурхайн өргөтгөлийн бүтээн байгуулалтын ажил үргэлжилж, олборлолт явуулж эхэлснээр Монгол Улс шилдэг 20 алт олборлогч орны тоонд ойрын ирээдүйд багтах магадлал өндөр байгааг тайланд онцолжээ.
Одоогоор Колумб улс алт олборлолтоор дэлхийд 20-дугаарт эрэмбэлэгдэж байгаа бөгөөд энэ оны эхний улирлаас хойш алт үйлдвэрлэл нь 21.6 тонноор нэмэгджээ.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн