Монгол Улс өөрийн шинэчлэгдэн байгуулагдаж буй Агаарын зэвсэгт хүчний зэвсэглэлд "Су-27" төрлийн эхний дөрвөн сөнөөгч онгоцыг ОХУ-аас хүлээн авсан байна. Оросын "Vladtime" сайтын мэдээлснээр энэ сарын 18-ны үүрээр Монгол Улсын захиалга болох дөрвөн сөнөөгч онгоцыг ОХУ-аас Улаанбаатарт хүлээлгэн өгчээ.ЗХУ-ын дөрөв дэх үеийн “Сухой 27” сөнөөгч онгоцуудыг Монголын нисэгчид Улаанбаатар хотод амжилттай хүргэсэн байна. Тодруулбал, онгоцуудыг ОХУ-ын тээврийн нисэгчдийн сургуульд суралцсан Монголын нисгэгчид жолоодон, Улаанбаатарт авчирсан байна. Эдгээр нисэгчид хоёр жилийн өмнөөс Оросын тээврийн нисэгчдийн сургуульд"Су-25" боон "Миг-29" загварын сөнөөгч онгоцууд дээр дадлага, сургуулилт хийжээ. Удахгүй нэмж найман ширхэг “Су-27” сөнөөгч онгоцыг Монголын талд хүлээлгэн өгөх аж. Ингэснээр Монгол Улс тусгай хороотой болох юм. Тус онгоцуудаар АСЕМ-д ирэх гадаадын зочид, төлөөлөгчдийн онгоцыг агаарт угтан авах зорилготойгоор захиалжээ. Мөн энэхүү сайтад мэдээлснээр Монгол Улс удахгүй АНУ-ын “Lockheed Martin" компанид үйлдвэрлэдэг цэргийн тээврийн гурван “С-130” онгоцтой болох гэж байгаа бөгөөд холбогдох мэргэжилтнүүд энэ асуудлаар удахгүй Аляскийг зорих юм байна. “С-130” онгоцуудыг манай зэвсэгт хүчин энхийг сахиулах олон улсын ажиллагаанд түлхүү ашиглах юм байна.Су-27 сөнөөгч онгоцны тухайдМаш урт хугацааны инженерчлэлийн үр дүнд Зөвлөлтийн хамгийн шилдэг технологиор бүтээсэн дөрөв дэх үеийн сөнөөгч юм. Холын зайн нислэг, маневрлах чадвар маш өндөр, зэвсэглэл сайтай. Агаар-агаар ангилалын 10 пуужин тээх чадвар нь маневрлах чадвартай хосолсноор Су-27 агаарын тулалдаанд онцгой давуу байдалтай болжээ. ЗХУ-ын үед энэ онгоц хамгийн үр дүнтэй цуврал байсан боловч түүний сайжруулсан хувилбар болох Су-30, Су-35 халааг нь аваад байна.