Open iToim app
Нийгэм | 2 мин уншина

Монгол Улсын Боловсролын их сургууль 65 нас хүрлээ

Монгол Улсын Боловсролын их сургууль 65 нас хүрлээ
www.iToim.mn
+ Дагах
Нийтэлсэн 2016 оны 9 сарын 28
Монгол Улсын Боловсролын их сургууль үүсгэн байгуулагдсаны 65 жилийн ойн баярыг есдүгээр сарын 29-ээс аравдугаар сарын 2-нд зохион байгуулах аж. 
Хүндэтгэлийн арга хэмжээгээр ахмад төгсөгчдийг хүлээн авах бөгөөд МУБИС-ийн үе үеийн төгсөгчид, багш нарын бүтээлээр үзэсгэлэн гаргаж, баярын арга хэмжээнд зориулсан хүндэтгэлийн концертыг зохион байгуулах аж. 
Боловсролын их сургууль нь 1951 онд Улсын багшийн институт нэртэйгээр байгуулагдсан бөгөөд анх дөрвөн тэнхэм, найман багш, 212 оюутантай байжээ. Багшлах боловсон хүчин бэлтгэхийн хэрэгцээ шаардлагын дагуу 1957 онд Улсын Багшийн дээд сургууль (УБДС), 1990 онд Улсын Багшийн их сургууль (УБИС), 2004 онд Монгол Улсын Боловсролын их сургууль (МУБИС) болон өргөжжээ.
МУБИС нь өнгөрсөн түүхийн хугацаанд монгол хэл-уран зохиол, физик, математик, мэдээлэл зүй, хими биологи, түүх, газарзүй, зураг-шугам зураг, техник хөдөлмөр, найрал дуу, хөгжим, кино драм, цэцэрлэгийн хүмүүжүүлэгч, бага ангийн багш, англи, герман, хятад, солонгос, япон хэлний багш орчуулагч зэрэг 40 гаруй мэргэжлээр мэргэжилтэй 50000 гаруй, дээд мэргэжилтэй 40000 гаруй боловсон хүчнийг бэлтгэн гаргажээ. Эдүгээ МУБИС нь 700 гаруй профессор багш, 800-гаад ажилтан ажилчид, 9000 гаруй оюутан, 500 гаруй магистрант, докторанттай, Тус улсын хэмжээнд төрөл бүрийн мэргэжлийн багшлах боловсон хүчин, боловсрол, шинжлэх ухааны салбарын ажилтан бэлтгэдэг хамгийн том төв болжээ.
МУБИС-ын 65 жилийн ойн хөтөлбөр
Есдүгээр сарын 29-нд 14.00-15.00 Ахмадын баярын нээлтийн үйл ажиллагаа
15.00-17.00 Ахмадын баярн хүлээн авалт 
10.00- 18.00 Хүндэтгэлийн уулзалт 
Есдүгээр сарын 30-нд Гадаадын зочид төлөөлөгчдийг хүлээн авах 11.00-12.30 
Дотоодын зочид төлөөлөгчдийн хүлээн авах 11.00-13.00 
Гадаад дотоод зочдыг бүрэлдэхүүн сургуулийн захирлууд хүлээн авах 14.00-14.40
МУБИС-ийн түүхэн фото зургийн үзэсгэлэн, багш оюутан, төгсөгчдийн бүтээлийн үзэсгэлэн 14.40-15.00 
МУБИС 65 жил ойн дурсгалын шигтгэмэл бүтээх ёслолын ажиллагаа аравдугаар сарын 1-2-ны өдөр
www.iToim.mn
+ Дагах
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн