“Монгол туургатан мисс”-ийн тэмцээн энэ сарын 20-нд Улаанбаатар хотноо эхэлсэн билээ. Миссийн тэмцээнд эх орноо төлөөлөн монголын 5 хацар гоо охин, Монгол туургатан Халимаг, Буриад, Тува, ӨМӨЗО-ны 15 охин нийт 20 мисс оролцон ур чадвараа сорин өрсөлдөж байна. Эдгээр оролцогчид нь өөрийн улс орондоо миссийн тэмцээнд оролцож байсан хацар гоо охид учраас тэмцээн өрсөлдөөн ихтэй болж байгааг зохион байгуулагчид дуулгасан.
Энэхүү тэмцээнийг зохион байгуулагчид өнөөдөр тэмцээний хүрээнд оролцогч бүсгүйчүүдийн хамт зохион байгуулж буй “Сүүн дусал” хүмүүнлэгийн аяныг танилцуулан хэвлэлийн бага хурал хийлээ.
Учир нь дэлхийн миссийн тэмцээнд “Мисс Гүүдвилл” буюу энэрэнгүй тусч номинаци багтдаг бөгөөд Монгол туургатны миссийн наадамд ч энэхүү номинаци албан ёсоор орж байгаа аж.
Тиймээс оролцогч гоо бүсгүйчүүд наадмын хүрээнд энэ сарын 23-нд буюу өчигдөр монголын үндэсний шилдэг үйлдвэр “Говь”, “Наран косметик”, “Intercharm”, “Best Shoes”, “Тагтаа” хэвлэлийн үйлдвэрүүдээр зочлон хүмүүнлэгийн аяндаа хөрөнгө босгосон байна. Тэд нийтдээ 10-аад сая төгрөг цуглуулжээ. Энэхүү хандивын мөнгийг бүхэлд нь “Хүрээ” амаржих газар буюу хуучнаар II амаржих газрын Эх нялхсын эрчимт эмчилгээний тасаг, нялхсын тасгийг тохижуулахад зориулах юм байна.
Тус амаржих газар нь байгуулагдаад 60 гаруй жил болохдоо нэг ч удаа засвар хийж байгаагүй аж. Тиймээс ирээдүйн ээж болох миссүүд маань “Монголын үрс маш олон болтугай” хэмээн ерөөж энэхүү аяныг өрнүүлсэн тухай зохион байгуулагчид онцоллоо.
“Монгол туургатан мисс" тэмцээн олон улсын миссийн тэмцээний жишгээр 6 төрлөөр шилдгээ тодруулна.
Мисс гүүдвил /оюунлаг, ухаалаг, тусч/
Олны таашаал хүртсэн мисс гэсэн номинациудаар шилдгүүдээ шалгаруулна.
Мөн энэхүү төрлөөс гадна "Дэд мисс", "Тэргүүн мисс"-ийг тодруулан урамшуулан шагнах юм. Тэргүүн мисс 30 сая төгрөгийн эзэн болох бол дэд мисс 10 сая төгрөгийн эзэн болно.
Мөн “Монгол туургатны мисс”-ийн тэмцээний оролцогчидтой “Mon Couture” загварын товчоо хамтран ажиллаж байгаа аж.
Шилдгүүд энэ сарын 27-нд буюу ирэх ням гарагт тодорно.