Open iToim app
Нийгэм | 2 мин уншина

"Монголын нууц товчоо"-г 108 метр эсгийн дээр урлажээ

"Монголын нууц товчоо"-г 108 метр эсгийн дээр урлажээ
Нийтэлсэн 2017 оны 9 сарын 13
Монгол туургатны уламжлалт гар урлалын нэг төрөл болох зээгт эсгий ширмэлийг хойч үедээ уламжлуулан үлдээх зорилготойгоор, 108 метр эсгийн дээр Монголын нууц товчооны зурган өгүүлэмжийг  зээглэн ширэх аргаар урласнаа олон нийтэд танилцуулах, Гиннесийн амжилт тогтоох дүрслэх урлагийн бүтээлийн ёслолын арга хэмжээг Хэнтий аймгийн нутгийн зөвлөл болон Хан Хэнтийн  урчууд ХХК хамтран сүхбаатарын талбайд зохион байгууллаа. Тус бүтээлийг

Энэхүү дүрслэх урлагийг бүтээхэд Монгол Улсын 21 аймгийн 5000 гаруй урлаач, үйлчид мөн Өвөрмонгол, Тува, Буриад, Халимаг, Киргиз тэргүүтэй 28 ястан нийлж Монгол туургатнуудаараа нийлэн бүтээснээрээ онцлог болжээ. Энэхүү бүтээлийг 2015 оны арванхоёрдугаар сарын 28-наас 2017 оны гуравдугаар сарын 12-нийг хүртэл буюу хоёр жилийн хугацаанд хийж бүтээсэн байна. Бүтээлийг урлах явцддаа 4000 гаруй хүнд зээглэн ширэх оёдлыг зааж сургасан аж. 
Энэ гайхамшигт бүтээлд 108 метр цагаан эсгийн 2000 км зээг, 20000 км тэмээний утас, 120 ширхэг тэвнэ, 120 ширхэг зүү, 32 өнгийн 100 гаруй литр будаг, 288 метр нягтруулагч таар, 110 метр цагаан даавуу орсон байна.

Бүтээлээ танилцуулах ёслолын арга хэмжээнд гар бие оролцсон аймгийн уран бүтээлчид болон, хамтарч ажилласан хүмүүсийн сэтгэгдлээс хуваалцлаа. 
Увс аймгийн урлаач З.Дариймаа: Энэ сайхан өдрийн мэнд хүргэе. Монгол туургатнаараа нэгдэж “Монголын нууц товчоог” эсгийн дээр буулгасан энэ гайхалтай үйл хэрэгт өөрийн биеэр оролцож, бүтээлтэйгээ талбай дээр зогсож байгаадаа баяртай байна.  
УИХ-гишүүн Л.Оюун-эрдэнэ: Өнөөдөр их түүхэн үйл явдал тохиож байна. Дэлхий дээр аливаа улс, үндэстэн ялгарч байж оршин тогтнодог. Монголчуудын хувьд “Монголын нууц товчоо” гэдэг маш том өв. Тэр утгаараа БОАЖЯ-тай хамтран ажилласан. Нөгөө талаар энэ бүтээл бол аялал жуулчлалыг татах соронз гэж ойлгож болно.
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, соёл урлагийн газрын дарга Г.Эрдэнэбат: Эсгий ширмэл гэдэг бол соёлын өв. Нууц товчооны зургийг зээгт наамлаар урласан, бүтээсэн, санаачилсан, бүх хүнд баяр хүргэж, өв соёлоо уламжлуулж чадаж байгаад нь баяртай байна.
Хан Хэнтийн урчууд ХХК гүйцэтгэх захирал Ж.Нарангарав: Зээгт ширмэл оёдол нь 1000 жилийн түүхтэй оёдол. Энэхүү бүтээлээ хоёр төрлийн оёдлоор оёсон.  Амьтан хүн буюу тодорч гарч ирсэн дүрсийг нь зээгэлж оёсон. Газар, уул, ус, цэцэг, навчийг нь ширж оёсон. Одоогийн байдлаар бүтээл маань  Гиннесийн номонд бүртгүүлэх гурван төрлөөр шалгарсан, дахиад хэдэн шалгуур үлдсэн гэсэн. Энэхүү бүтээлээ Геннисийн номонд бичигдэнэ гэж найдаж байна.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн