БОНХАЖЯ-наас санаачлан хэрэгжүүлж буй “НЭГ САЯ МОД УРГУУЛАХ ХӨДӨЛГӨӨН” нь ард иргэдийн экологийн боловсролыг дээшлүүлэх, мод, сөөг тарьж, арчилж ургуулах арга технологид сургах, амьрах орчноо цэцэрлэгжүүлэх, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх,эрүүл аюулгүй таатай орчинг бүрдүүлэх, байгаль эх дэлхийгээ хайрлан хамгаалахад оршино.
Мод, сөөгний суулгацыг зөв сонгож авах, тээвэрлэх,нүх ухах, мод тарих хөрс бэлтгэх, суулгах, арчилгааг тогтмол хийх зэрэг технологийн ажлуудыг мэргэжлийн хүмүүсийн оролцоотой, тэдний зөвлөгөөгөөр зөв хийж гүйцэтгэх хэрэгтэй. Тиймээс энэ удаад мод тарихдаа юуг анхаарах ёстойг бэлтгэн хүргэж байна.
-ХАВРЫН УЛИРАЛД–04.25-наас –05.25, НАМРЫН УЛИРАЛД–09.20-ноос –10.10-ний хооронд мод тарина.
-Мод, сөөг суулгахын өмнө мод тарих нүхийг урьдчилан заавал ухаж бэлтгэнэ. Нүхийг усаар дүүргэж, чийгийн хангамжийг сайжруулах нь зүйтэй. Түүнчлэн мод тарихад хэрэглэгдэх хар шороо, элс, 2-3 жил өнжсөн хөх бууц зэргийг бэлтгэх, мод тарих хүрз, жоотуу, шуудай, хувин зэрэг багаж хэрэгсэл, модуслах ус зэргээ бэлдсэн байх шаардлагатай.
-Мод, сөөгний нүхийг ухаж байхдаа үржил шимтэй өнгөн шороог нүхний нэг талд, доод талын үржил шимгүй шороог нүхний нөгөө талд тус тусад нь овоолж, 70-80 см-ийн голчтой, 50-60 см-ийн гүнтэй ухна.
-Мод тарих нүхэндээ 50 хувьд ньхар шороо, 30 хувьд ньэлс, 20 хувьд ньхөх бууцсайтар хольж хөрсөө бэлдэнэ. Бэлдсэн хөрсний гол хэсэгт модныхоо үндсийг тараан байрлуулж, шороогоор хучиж, гишиглэн шороог нягтруулж, агаар орохгүйгээр чигжиж өгнө. Тарьсан модны үндэс нугалараагүй шулуун, үндэсний үзүүр доош чиглэсэн байх ёстой. Тарьц, суулгацыгнүхний ёроолд хэтэрхий гүн суулгаж болохгүй. Модны үндэсний хүзүү нүхний ирмэгийн төвшнөөс 10-15 см доор байрлах нь зөв.
Мод, сөөгийг ургуулахад хамгийн чухал зүйл бол усалгаа юм. Шанагаар услах, хайрцаглах аргаар услах,тогоогоор услах гэх мэтийн аргууд бий. Модыгтарьсан өдөртөө 50-60 литр, сөөгийг 20-30 литрусаар заавал услах шаардлагатай. Усалгааг өглөө, орой хийдэг. Анх суулгасан модны иш орчим хэт даралттай усаар усалж болохгүй. Усалгааг нүхний дотор талын ханыг дагуулан зөөлөн услах хэрэгтэй.
БОНХАЖЯ-наас санаачлан хэрэгжүүлж Буй “НЭГ САЯ МОД УРГУУЛАХ ХӨДӨЛГӨӨН”-ийэрхэм зорилго бол мод тарьж, тарьсан модоо ургуулахад оршино. Иргэн Та мод тарьж, арчлан ургуулж, эх орныхоо ногоон байгалийн ирээдүйд хувь нэмрээ оруулаарай.
Мод сөөгийг сонгож авахдаа дараах зүйлсийг анхаарна
-Суулгацын гадна талын өнгө байдал хэвийн холтос, үйс нь шалбарч гэмтээгүй, өвчин хортонд нэрвэгдээгүй, нахиа нь ургах хугацаанаасаа өмнө задраагүй
-Титмийн хэлбэр зөв бүтэцтэй баях, уян зөөлөн саглагар мөчир ихтэй
-Үндэс жигд ургасан салаалалт сайн байх
-Цэцэрлэгжүүлэлтийн ажилд суулгах шилмүүст, навчит мод болон сөөгний суулгац нь 10-15 жил
Сөөгний суулгац 3-5 жилээр тус тус бойжуулсан байх шаардлагатай
-Иш нь тэгш, бүдүүн бие дааж ургах чадвартай, эгц шулуун гэмтээгүй байх
-Суулгацыг тээвэрлэн авчирч хүлээлгэн өгөхөд мэргэжлийн хүмүүс маш сайншалгаж авч акт тогтоох
-Шаардлага хангаагүй суулгацыг солих
-Мод сөөг суулгах нүхийг цэцэрлэгжүүлэлийн ажлыг эхлэхээс өмнө ухаж бэлтгэх
-Ухах нүхний хэмжээ нь тухай орчны хөрсний үржил шимээс хамаарна
-Үржил шим муутай хөрстэй бол нүхний хэмжээг аль болох том ухах
-Мод сөөгний нүхийг хэдийн том ухна үндэс төдий чинээ сайн тархаж ургалт сайн байдаг
-Мод сөөг суулгах талбайн хөрс үржил шим муутай бол тусгайлан хар шороо, бууц, тухайн ургамалд тохирох хөрсний бүтцийг агуулсан нэмэгдэл бүтээгдэхүүнийг бэлтгэнэ.
-Хар шороо, бууцны хэмжээ нь тарих модны төрөл болон тухайн газрын хөрсний үржил шимээс хамаарч харилцан адилгүй байна. Ихэвчлэн шилмүүст мод суулгах нүхэнд ялзмагт хөрсийг их хэмжээгээр байхаар тооцон хөрс бэлтгэнэ. Харин нарс мод суулгахдаа элс, хайрга, шавранцар хөрсийг ялзмагт хөрсний хамт бэлтгэнэ.
БОНХАЖЯ,“НЭГ САЯ МОД УРГУУЛАХ ХӨДӨЛГӨӨН”