Open iToim app
Таны сонорт | 1 мин уншина

Мисс А.Баярцэцэг "Дэлхийн мисс 2016" тэмцээний хагас шигшээд үлдлээ

Мисс А.Баярцэцэг "Дэлхийн мисс 2016" тэмцээний хагас шигшээд үлдлээ
Нийтэлсэн 2016 оны 12 сарын 11
Дэлхийн 120 улсын авьяаслаг, гоо үзэсгэлэнтэй, ухаалаг бүсгүйчүүд нэг дор цуглаж “Дэлхийн мисс”-ийг тодруулдаг тэмцээнд Монгол Улсыг төлөөлөн оролцож буй А.Баярцэцэг тун амжилттай өрсөлдөж байна. Тэрээр Монгол бичгийн калиграф урлаг, бүжиг, илбэ хослуулсан үзүүлбэрээр авьяасын төрөлд өрсөлдсөн бөгөөд түүний энэ үзүүлбэр шилдэг 10-т шалгарсан билээ.
Мисс А.Баярцэцэг “Дэлхийн мисс 2016”-д оролцож байгаа 120 орны миссийн дундахь хүмүүнлэгийн ажлын шалгаруулалтаар эхний 24-т шалгарч, хагас шигшээд үлдэж чаджээ. Ирэх өрдүүдэд олон нийтийн санал асуулгаар “Дэлхийн мисс 2016”-д оролцож буй Шилдэг 10 миссийг тодруулах юм байна.
Дашрамд дурдахад, А.Баярцэцэгийн танилцуулга “Дэлхийн мисс-2016” тэмцээний хамгийн шилдгээр шалгараад байгаа бөгөөд тэрээр “Дэлхийн мисс” тэмцээний финалын үзүүлбэрийг эхлүүлэх 10 бүсгүйн нэгээр шалгараад байгаа билээ.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
Like reaction
...
Таалагдсан
Dislike reaction
...
Таалагдаагүй
Agree reaction
...
Зөв өнцөг
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн