Open iToim app
Соёл, урлаг | 2 мин уншина

"Марко Поло" цувралд тоглох монгол жүжигчид сонгогджээ

"Марко Поло" цувралд тоглох монгол жүжигчид сонгогджээ
Нийтэлсэн 2015 оны 6 сарын 8
Үзэгчдийн сэтгэлд хоногшсон тайз, дэлгэцийн бүтээлийн чимэг болсон туслах дүрийг бүтээж, үзэгчдийн хүндэтгэлийг хүлээсэн Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан, жүжигчин А.Цэгмид өнгөрсөн ням гаригт болж өндөрлөсөн Кино Академийн шагнал гардуулах ёслолоос “Шилдэг туслах эмэгтэй дүр”-ийн шагнал хүртсэн юм. Тэрээр шагналаа гардах үеэрээ “Марко Поло” киноны дүрд тэнцсэн тухай сайхан мэдээ сонсоод гурав хонож буйгаа дуулгажээ.
Мөн “Аав” киноны гол дүрээр “Шилдэг эрэгтэй гол дүр”-ийн шагналыг хүртсэн УДЭТ-ын жүжигчин, СТА Ц.Цэрэнболд энэхүү телевизийн цувралд дүр бүтээхээр болсон байна. СТА, жүжигчин Б.Амарсанаа “Нэтфликс” компанийн санхүүжилтээр бүтсэн “Марко Поло” телевизийн олон ангит кинонд Ариг бөхийн дүрийг бүтээснээр монгол жүжигчдээс анх удаа Холливудад хөл тавьсан юм. "Марко Поло"-гийн найруулагч Жон Фуско "Цувралын хоёрдугаар бүлэг 10 ангиас бүрдэнэ" хэмээн саяхан ярилцлагадаа хэлжээ.Түүнчлэн Академийн шагналт найруулагч Жоахим Рөннинг, Эспэн Сандберг нар киноны шинэ ангиудад хамтран ажиллах юм байна. Тиймээс манай уран бүтээлчдийн хувьд энэ нь том туршлага болох нь гарцаагүй.

Тус киноны Монгол дахь үйл ажиллагааг хариуцсан продюссер М.Оргил “Марко Поло” киноны хоёрдугаар бүлэгт 70 гаруй монгол жүжигчнийг сонгон шалгаруулах талаар өнгөрсөн гуравдугаар сард хэлж байсан. Кинонд Монголын талаас гол дүрийн дөрвөн жүжигчин байхаас гадна олны хэсэгт тоглох 50, орлон тоглох 20 гаруй хүнийг сонгон шалгаруулна гэж байсан юм. Кинонд монгол хэлээр тоглох гурван гол дүр байгаагаас Сорхугтани хатанд, Сорхугтани хатны аав Чахахамбу, 12 настай Хубилайгийн дүрийг монгол жүжигчид монгол хэлээр тоглосон байхаар төлөвлөсөн байгаа юм. Жүжигчин Ц.Цэрэнболдын хувьд Чахахамбугийн дүрд тоглож байгаа бололтой .
Шалгарсан жүжигчид зургадугаар сарын 20-нд Унгар улсыг зорьж анхны зураг авалтандаа оролцох юм. Жүжигчид ирэх арванхоёрдугаар сар болтол Малайз, Унгар, Шинэ Зеланд улсад зураг авалтад оролцох юм байна.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн