Өнөөдөр ихэнхи нутгаар цаг агаар тогтуун байх төлөвтэй байна. Харин маргааш баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 6-7-нд ихэнх нутгаар, 8-нд нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи 5-нд зарим газраар, 6,7-нд нутгийн өмнөд хэсгээр секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. 5-нд ихэнх нутгаар, 6-нд нутгийн өмнөд хэсгээр хүйтний эрч сулавтар байх боловч цаашдаа хүйтний эрч чангарч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 38-43 градус, өдөртөө 23-28 градус, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 29-34 градус, өдөртөө 16-21 градус, Их нууруудын хотгор, Монгол Алтайн нурууны өвөр хэсэг, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 25-30 градус, өдөртөө 13-18 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 12-17 градус, өдөртөө 6-11 градус, бусад нутгаар шөнөдөө 19-24 градус, өдөртөө 10-15 градус хүйтэн байна.
Баруун аймгуудын нутгаар: 5-нд нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орж явган шуурна. Салхи 4-5нд зарим газраар 12-14м/с хүрч ширүүснэ. 30-нд хүйтэн байх ч цаашдаа хүйтний эрч суларч Увс нуур, Идэр, Тэс, Хүрэн бэлчирийн хөндийгөөр шөнөдөө 29-34 градус, өдөртөө 17-22 градус, Монгол Алтайн өврөөр шөнөдөө 20-25 градус өдөртөө 9-14 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 9-14 градус хүйтэн өдөртөө 4 градус хүйтнээс 1 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 16-21 градус өдөртөө 3-8 градус хүйтэн байна.
Төвийн аймгуудын нутгаар: 5-нд нутгийн баруун хойд хэсгээр бага зэргийн цас орно. Салхи зүүн өмнөөс баруунаас эргэж 4-9м/с. 30-31-нд хүйтэн байна. Цаашдаа хүйтний эрч суларч Дархадын хотгор, Ерөө голын хөндийгөөр шөнөдөө 30-35 градус өдөртөө 18-23 градус, Орхон-Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 24-29 градус өдөртөө 12-17 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 16-21 градус өдөртөө 4-9 градус хүйтэн байна.
Зүүн аймгуудын нутгаар: 5-нд нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. 31,4-5-нд салхи Дорнодын талаар 9-14м/с хүрч ширүүснэ. 1-3-нд хүйтэн бага зэрэг суларч голуудын хөндийгөөр шөнөдөө 24-29 градус өдөртөө 12-17 градус, бусад нутгаар шөнөдөө 18-23 градус өдөртөө 6-11 градус хүйтэн байна. Бусад хугацаанд Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 30-35 градус өдөртөө 20-25 градус, бусад нутгаар шөнөдөө 23-28 градус өдөртөө 13-18 градус хүйтэн байна.
Говийн аймгуудын нутгаар: Цас орохгүй. Зарим газраар 9-12м/с хүрч ширүүснэ. 30-31-нд хүйтэн жавартай байна. Бусад хугацаанд хүйтэн суларч Өмнөговийн нутгаар шөнөдөө 10-15 градус хүйтэн өдөртөө 4 градус хүйтнээс 1 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 15-20 градус өдөртөө 3-8 градус хүйтэн байна.