УИХ-ын нэгдсэн чуулганаар Засгийн газрын бүтцийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн. Засгийн газрын бүтцийн тухай хуулийг гишүүдийн 79.6 хувийн, бүрэлдэхүүнийг 85.7 хувийн саналаар баталсан юм. Нэгдсэн чуулганы дараа МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж сайд нарынхаа нэрийг тодруулжээ. Ингээд Ерөнхий сайд Ерөнхийлөгчтэй зөвшилцөхөөр Ерөнхийлөгчид хүргүүлэх ёстой. Харин маргааш УИХ-ын нэгдсэн чуулганаар сайд нарыг томилох хуулийн хугацаа дуусгавар болж байгаа юм. Шинэ сайд нарыг танилцуулж байна.
Ухнаагийн Хүрэлсүх Улаанбаатар хотод 1968 онд төрсөн. Эхнэр, хоёр охины хамт амьдардаг. Тэрээр нийслэлийн хоёрдугаар дунд сургуулийг дүүргэжээ.1989 онд Цэргийн нэгдсэн дээд сургууль (Батлан хамгаалахын их сургууль)-ийг улс төрийн ажилтнаар төгссөн.Монголын ардын армийн 152 дугаар ангид улс төрийн орлогчоор ажлын гараагаа эхэлсэн. МАХН-ын Төв хороонд улс төрийн ажилтнаар ажиллаж байсан. Тэрбээр Төрийн захиргаа, удирдлагын хөгжлийн институт, 2000 онд МУИС-ийн Хууль зүйн дээд сургууль төгссөн, улс төрийн шинжлэх ухааны магистрцолтой. УИХ дахь МАХН-ын бүлгийн ажлын албанд зөвлөхөөр ажиллаж байгаад 1996-1997 онд МАХН-ын дэргэдэх "Залуучууд-хөгжил" төвийн ерөнхий захирлын алба хашижявсан.
1997-1999 онд Монголын ардчилсан социалист залуучуудын холбооны ерөнхийлөгчөөр ажилласны дараа УИХ дахь МАХН-ын бүлгийн ажлын албанд Нийгмийн бодлогын зөвлөх болсон. Онцгой байдлын асуудал эрхэлсэн сайдын албыг богино хугацаандхашсан. МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүн. 2012 онд сонгуулиар УИХ-ын гишүүн болсон боловч өөрийн хүсэлтээрээ УИХ-ын гишүүний ажлаа өгсөн юм. Харин АН-тай хамтарсан Засгийн газар байгуулахад Шадар сайдаар томилогдон найман сар ажилласан билээ.
Ж.Мөнхбат нь 1979 онд Архангай аймгийн Цэцэрлэг хотын 2-р төрөхөд төрсөн. 47 настай, морь жилтэй. 1995 онд Архангай аймгийн Тунгалагтамир хоршооллын 8 жилийн 2-р дунд сургууль, 1997 онд Архангай аймгийн 10 жилийн “Авъяас хөгжүүлэх тусгай сургалттай цогцолбор” сургууль, 2002 онд МУИС-ийн Улстөр судлалын анги төгссөн. Улстөр судлаач, нийгмийн ухааны багш мэргэжилтэй. 2008 онд АНУ-ын Жоржтауны их сургуулийн англи хэлний бэлтгэл ангид суралцсан. 2002-2003 онд УИХ-ын даргын Ажлын албанд зохион байгуулагч, 2003-2004 онд УИХ-ын даргын шадар туслах, 2005 онд Ерөнхийлөгчийн Тамгын газарт референт, 2005-2007 онд МАН-ын дэргэдэх Нийгмийн Ардчилал Монголын Залуучуудын Холбоо /МАСЗХ/-ны Ерөнхий нарийн бичгийн дарга, 2008-2010 онд Монголын залуу үеийн хөгжлийн ассоциацийн ерөнхийлөгч, 2010-2011 онд МАН-ын Удирдах зөвлөлийн дэргэдэх Улстөрийн бодлогын байнгын хорооны дэд дарга, 2011 оны 6 сараас Монгол Ардын Намын төв хэвлэл “Монголын Үнэн” сонины Ерөнхий эрхлэгчээр, 2012 оны 10 сараас МАН-ын орон тооны бус нарийн бичгийн дарга, Удирдах Зөвлөлийн гишүүнээр ажиллаж байсан.
УИХ-ын гишүүн Д.Оюунхорол өмнөх парламентад УИХ дахь МАН-ын бүлгийн дэд даргаар ажиллаж байгаад Хамтарсан Засгийн газарт БОНХАЖ-ын сайдаар найман сар ажилласан. УИХ-д гурав дахь удаа дараалан сонгогдсон туршлагатай парламентч. Тэрээр нь 1963 онд Завхан аймгийн Тосонцэнгэл хотод төрсөн, ам бүл 4, нөхөр, хүүхдүүдийн хамт амьдардаг. 1986 онд УБДС-ийг математикийн багш, 2003 онд МУИС-ийг эрх зүйч мэргэжлээр төгссөн.1997 онд боловсрол судлалын ухаанаар доктор (Ph.D)-ын зэрэг хамгаалж 1998 онд дэд профессор, 2010 Монгол улсын гавьяат багш цол хүртсэн. 1991 онд Отгонтэнгэр Их сургуулийг үүсгэн байгуулж, өнгөрсөн хугацаанд 5000 гаруй залуучуудад хууль эрх зүй, эдийн засаг, бизнесийн удирдлага, гадаад хэл, сэтгүүл зүйн чиглэлээр мэргэжилтэн бэлтгэж, амьдралын боломжгүй 600 оюутны сургалтын төлбөр болох 1 тэрбум төгрөгийг чөлөөлсөн байна. 1985-1990 онд Нийслэлийн 10 жилийн сургуулиудад математикийн багш, хичээлийн эрхлэгч, 1990-1991 онд МХЗЭ-ийн төв хорооны товчооны гишүүн, ХЗЭ-ийн хорооны нарийн бичгийн дарга, 1991-2000 он хүртэл өөрийн үүсгэн байгуулсан “Отгонтэнгэр” их сургуулийн ректор, 2000, 2008 онд Завхан аймгаас УИХ-ын гишүүнээр сонгогдон ажиллаж байна. 2008-2009 онд Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх, ухааны байнгын хорооны даргаар ажилласан.
Тэрээр Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд 1964 оны аравдугаар сарын 18-нд төрсөн, эхнэр, хоёр хүүхэдтэй. Нийслэлийн 10 жилийн 23 дугаар дунд сургуулийг 1982 онд, Москва хотын Олон улсын харилцааны дээд сургуулийг Олон улсын эрх зүйч мэргэжлээр 1988 онд, АНУ-ын Харвардын их сургуулийн Хуулийн сургуулийг 1996 онд тус тус төгссөн. Орос, англи, франц хэлтэй.
Б.Чойжилсүрэн 1988 онд Увс аймгийн 10 жилийн 2 дугаар дунд сургууль, 1993 онд ОХУ-ын Екатеринбург хотын Уралын политехникийн дээд сургууль төгссөн. Автоматикч телемеханикч мэргэжилтэй.
Тэрбээр 1993-1995 онд ОХУ-ын Екатеринбург хотын “СП-Каман” компаний захирал, 1995-1999 онд “Хурд Ч” ХЭАА-н захирал, 1999-2006 онд “Хурд Хүнс” ХХК-ний захирал, 2006-2008 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд даргаар тус тус ажиллаж байсан.
Б.Чойжилсүрэн 2008-2012 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн, 2012 онд Улсын Их Хурлын зургаа дахь удаагийн сонгуулиар Монгол Улсын Их Хурлын гишүүнээр дахин сонгогдон ажиллаж байна.
2006 онд Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн хүндэт медаль, 2009 онд Алтангадас одонгоор шагнагдсан. Англи, орос хэлтэй.
| |
Төгссөн сургууль, мэргэжил /сургууль төгссөн он, сургуулийн нэр, мэргэжил/ | - Ховд аймгийн Жаргалант сумын 2-р 10 жилийн сургууль /1982-1992/ -Бүрэн дунд боловсрол - Санхүү Эдийн Засгийн Дээд Сургууль/1997-1999/ - Эдийн засагч, Бизнесийн удирдлагын бакалавр - Нидерланд Улсын Маастриктын Их сургууль /2002-2005/ - Эдийн засагч, Бизнесийн удирдлагын магистр - МУИС-ийн ХЗС /2009-2014/ - Хуульч, эрх зүйч |
Эрдмийн зэрэг, цол, /бакалавр, магистр, эрдмийн зэрэг/ | - Бизнесийн удирдлагын бакалавр - Бизнесийн удирдлагын магистр |
Ажилласан байдал /хэдээс хэдэн онд, ажиллаж байсан байгууллагыг тухайн үеийн нэрээр товчлохгүйгээр бичнэ/ | - Ховдын өргөө ХХК-д ерөнхий менежер /1998-2000/ - Нью прогресс ХХК-д ерөнхий захирал /2000-2006/ - Нью прогресс групп-д ТУЗ-ийн дарга /2006-2008/ - Монгол Улсын Их Хурлын гишүүн /2008 оноос хойш/ - УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга /2012-2013/ - УИХ дахь МАН-ын бүлгийн дарга /2013-2016/ |
| |
Төгссөн сургууль, мэргэжил: 1986-1995 Нийслэлийн 10 жилийн 45 дугаар дунд сургууль, 1997-2001 АНУ-ын Индиана мужийн Валпарайсо Их Сургууль Улс төрийн шинжлэх ухаан, Практик бизнесийн хос мэргэжлээр тус тус төгссөн.
Эрдмийн зэрэг, цол: Инженерчлэлийн магистр, Бизнесийн удирдлагын магистр
Ажилласан байдал: 2001-2005 онд Тагнуулын ерөнхий газар, 2005-2008 онд "Монголын Алт" /MAK/ ХХК-д Төслийн менежер, 2008-2009 онд Тагнуулын ерөнхий газар, 2009 онд "Монголын Алт" /MAK/ ХХК-д Тамгын газрын захирал, 2010 онд "Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төв" ТББ-ын Удирдах зөвлөлийн гишүүн, 2010 онд "Монголын Алт" /MAK/ ХХК-д Бодлогын зөвлөлийн гишүүн, Дэд ерөнхийлөгч, 2012 онд Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн дэд сайд, Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн дарга, 2012 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
1982 онд Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын 10 жилийн дунд сургууль,1990 онд Цэргийн дээд сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгссөн.
1983-2010 онд Биеийн тамир спортын "Хүч" нийгэмлэгт тамирчин, орлогч дарга, дарга, 1999-2004 онд “Аварга” биеийн тамирын дээд сургуулийн захирлаар ажиллаж байсан.
Б.Бат-Эрдэнэ 2004 оноос хойш 3 дах удаагаа УИХ-ын гишүүнээр сонгогдож, 2009-2010 онд УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны даргаар ажиллаж байв.
1989 онд Монгол Улсын гавъяат тамирчин, 1990 онд Монгол Улсын дархан аварга, 1991 онд Ардын хувьсгалын 70 жилийн ойн медаль, 1998 онд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, 2001 онд Ардын хувьсгалын 80 жилийн ойн медаль, 2006 онд Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн хүндэт медалиар тус тус шагнагдсан. 2012 онд Байгаль орчны тэргүүний ажилтан болсон. Орос, англи хэлтэй.
/“Сөүл” групп буюу “Мантууш” компанийн захирал/
Тэрээр Дорноговь аймгийн бүрэн дунд сургууль 1968-1978 Чех улсын Техникийн их сургууль барилгын инженер, эдийн засагч мэргэжлээр бакалавр, доктор, Монгол Улсын Шинжлэх ухаан техникийн их сургуулийн дэд профессор, Япон, Швед, БНСУ-уудад мэргэжил дээшлүүлсэн.
2008, 2012, 2016 онд УИХ-ын гишүүн
2000-2008 онд Дорноговь аймгийн Засаг дарга, ИТХ-ын дарга 1998-2000 Ус орчин компанийн захирал 1994-1998 онд Чех улсын Прага хотноо Техникийн их сургуульд багш Техникийн их сургуулийн багш, дэд захирал
1985 онд Нийслэлийн 10 жилийн 12 дугаар сургууль,
1990 онд Политехникийн дээд сургуулийг төгссөн. Өрөмдлөгийн технологич инженер мэргэжилтэй. Тэрбээр 1990-1993 онд *Газрын тос* ХХКомпанид Өрөмдлөгийн инженер,
1995-2000 онд *Их тэмүүлэл* ХХКомпаний Ерөнхий захирлаар ажиллаж байжээ.
2000-2004 онд Монгол Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдож,
2004-2008 онд Барилга, хот байгуулалтын дэд сайдын албыг хашиж байв.
Мөн тэрээр 2008-2012 онд дахин Монгол Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдож,
2012 оноос Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайдаар ажилласан.
2012 оны УИХ-ын ээлжит сонгуулиар Монгол Улсын Их хурлын гишүүнээр хоёр дахь удаагаа сонгогдсон. 2006 онд Алтангадас одонгоор шагнагджээ. Орос, англи хэлтэй.
Эмч хэмээх тодотголтой түүний хувьд Москвагийн Стоматологийн Их Сургууль, МУИС, гадаад харилцааны сургууль, 1996 онд Монгол улсын Анагаах Ухааны их сургууль,
1996 онд Бүх Энэтхэгийн АУЭШ хүрээлэнд эрүү нүүрний гажиг заслын мэргэжлээр,
1997 онд Япон улсын Токиогийн Анагаах Ухааны Их Сургууль,
2003 онд БНСУ-ын Эрүү Нүүрний Гажиг Заслын Твидийн Олон улсын Эрдэм шинжилгээний хүрээлэн,
2011 онд Эрүүл Мэндийн Шинжлэх Ухааны Их Сургуулийг тус тус дүүргэжээ.