МАН-ын Бага хурал энэ сарын 6-нд хуралдах тов гарчээ. Намын бага хурлаар Ерөнхий сайд, УИХ-ын даргад нэр дэвшигчийг тодруулах юм. Намын удирдах зөвлөл энэ сарын 1-нд хуралдаж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид Су.Батболд, НИТХ-ын дарга Ц.Сандуй нарыг нэр дэвшүүлсэн билээ. Харин Бага хурлаараа Ерөнхий сайд, УИХ-ын даргад нэр дэвшигчийг тодруулах юм. Тэгэхээр энэ сарын 6-н гэхэд ирэх дөрвөн жил Засгийн газрыг толгойлон ажиллах Ерөнхий сайдын нэр тодорхой болох юм.