Open iToim app
Нам, хөдөлгөөн | 2 мин уншина

​МАН Ц.Цэрэнпунцаг гарьдыг Завханд бэлтгэж эхлэв үү

​МАН Ц.Цэрэнпунцаг гарьдыг Завханд бэлтгэж эхлэв үү
www.iToim.mn
+ Дагах
Нийтэлсэн 2017 оны 11 сарын 29
МАН-ын улстөрч бөхийн тоо нэгээр нэмэгдэв бололтой. Завхан аймгийн Цагаанчулуут сумын харъяат, Улсын гарьд Ц.Цэрэнпунцаг намын гишүүн болжээ. Ер нь тэрээр эртнээс улс төрд орох бэлтгэлээ базааж басан бололтой. Үндэсний бөхийн дэвжээнээс бизнесийн салбарт хүч үзэж, сэргэлэн овсгоотой нэгэн болохоо харуулсан. Харин түүний дараагийн нүүдэл нь улс төр ажээ. Үндэсний бөхийн аварга Б.Бат-эрдэнэ, Д.Сумъяабазар, А.Сүхбат нар шигээ УИХ-д сууна гээд мөрөөдөж яваа нь тодорхой. Бага хурлын гишүүн болно гэдэг бараг л улс төрийн карьерынх нь эхлэл байх. Тэгэхээр 2020 оны сонгуулиар Завхан нутгаас УИХ-д нэр дэвшинэ гээд зүтгэх хүн нь Ц.Цэрэнпунцаг гарьд болж байна. Улстөрч бөхийн тоог Завханыхан нэгээр нэмж таарах нь. Гэхдээ үндэсний бөх улс төр хоёрын хоршлыг олон нийт таатай хүлээж авдаггүй. Улс төрд гарсан ах нар нь албан тушаалд очоод тийм ч сайнаар яригддаггүй. “Бөх хүн бүдүүн өвсөнд” гээд л эхэлнэ. Аварга А.Сүхбат гэхэд л төрд анх орохдоо эвээ олохгүй, нам дамжиж, нэлээд төөрсөн удаатай. АН-д анх элсч байсан тэрээр үзэл бодлоосоо ухарч, МАН-ыг сонгож гишүүн болсон. Ер нь бөх нь бөхөө , улстөрч нь улс төрөө хийгээд л явбал барах газар бөхчүүд яах гэж УИХ руу улайран зүтгээд байдаг нь бас л сонин. УИХ бол хууль баталдаг байгууллага болохоос бэлгэ тэмдэг болж, сандал суудал бөглөж суухын нэр биш билээ. МАН уг нь боловсон хүчин сайтай хэмээн мэдэгддэг. Гэтэл урлаг, соёлын одод, үндэсний спортын цолтнуудаар цацаг чимгээ хийж байгаа нь тохиромжгүй харагдана.
Эх сурвалж: Зууны мэдээ сонин
www.iToim.mn
+ Дагах
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн