Open iToim app
Нийгэм | 1 мин уншина

Малчдад өвөлжөөний газрыг нь өмчлүүлнэ

Малчдад өвөлжөөний газрыг нь өмчлүүлнэ
Нийтэлсэн 2016 оны 2 сарын 25
Барилга хот байгуулалтын яамнаас малчдын өвөлжөө, хаваржааны газрыг бүртгэлжүүлэх ажил эхлүүлжээ.
Улсын хэмжээнд 18 мянган малчин өрхийн өвөлжөө, хаваржааны газар бүртгэлтэй байдаг аж. Өвөлжөө, хаваржааны газрыг үл хөдлөх хөрөнгө болгон, кадастаржуулах ажил 21 аймагт эхэлсэн байна. Малчдын өвөлжөөний газрыг кадастарт хамруулан үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ олгосоноор малчдын нийгмийн асуудлыг шийдэхэд томоохон түлхэц болно хэмээн Барилга, хот байгуулалтын сайд З.Баянсэлэнгэ хэллээ. Малчид өвөлжөө, хаваржааны газар дээрээ ямар нэгэн обьект бариад банкы барьцаанд тавьж, үр хүүхэддээ өвлүүлж, худалдах боломж бүрдэх юм байна.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн