Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг Ард нийтийн санал асуулга явуулах тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өнгөрсөн баасан гаригт УИХ-ын даргад өргөн барьсан. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах, эсэхийг ард түмнээсээ асууж шийднэ гэсэн үг юм.Өчигдөр нам бүлгүүд хуралдаж Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг дэмжих, үгүй байр сууриа илэрхийлсэн. УИХ дахь АН-ын бүлэг, “Шударга ёс эвсэл”-ийн бүлэг тус нэмэлт өөрчлөлтийг дэмжсэн хэдий ч МАН-ын бүлэг дэмжихгүй гэдгээ илэрхийлсэн. Үндсэн хуулийн өөрчлөлтийн талаар УИХ-ын гишүүн П.Лүндээжанцангаас тодрууллаа.