Лондоны баруун хэсэгт орших “Парсонс Грийн” метроны буудалд дэлбэрэлт болжээ. Гэмтэж бэртсэн хэсэг хүмүүсийн зураг твиттер хуудаст тавигдсан байна. Осол Иэрлс Коурт болон Уимбелдон хоёрын хоорон дахь туннелийг хаасан бөгөөд Лондоны Тээврийн компани Парсонс Грийнд болсон явдлыг мөрдөн шалгаж байна гэж мэдэгдэв.
Одоо байгаа мэдээгээр цүнхтэй бөмбөг дэлбэрсэн байх магадлалтай бөгөөд үүнийг террорист халдлага байж болзошгүй гэж таамаглаж байна.
Лондоны гал түймэртэй тэмцэх газар болоод түргэн тусламжийн алба шуурхай ажиллаж байгаа бөгөөд юу болсон талаар тодорхой мэдээлэл өгөх боломж одоогоор байхгүй байгаа ажээ.