Open iToim app
Эрүүл монгол | 1 мин уншина

Кофе юу, цай юу

Кофе юу, цай юу
Нийтэлсэн 2015 оны 6 сарын 12
Зарим хүн кофе болон цайг хорт хавдар үүсгэдэг, хүний биед хор нөлөөтэй гэдэг ч олон судалгаагаар кофе болон зарим цайнд агуулагддаг кафейн нь хавдрын эсийг дарангуйлж, зарим өвчнөөс сэргийлдэгийг баталсан байдаг. Гэхдээ кофе, цайг өдөрт тогтоосон хэмжээнээс хэтрүүлэх нь эрсдэлтэй. Кофе, цай нь кафейн болон амт оруулагч бодис агуулдаг учир мэдрэлийн системийг сэргээж, нойргүйдүүлдэг. Тиймээс 18.00 цагаас хойш хэрэглэж болдоггүй байна. Түүнчлэн дор дурдсанчлан ногоон цай нь жин хасах, өөх шатаах үйлчилгээтэй ч бүх ногоон цай "0" калоритай байдаггүй аж. Өөрөөр хэлбэл, ийм тохиолдолд зөвхөн хатаасан ургамлаараа байгаа ногоон цайг хандлан хэрэглэх хэрэгтэй юм. Ингээд кофе болон цайны ач тус, ямар үед алийг нь хэрэглэхийг харуулсан инфографикийг үзнэ үү. 

Ямар үед алийг нь хэрэглэх вэ

Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн