Open iToim app
Сонгууль | 1 мин уншина

​ИХ нам “Цагаан жагсаалт”-нд орсон хүмүүсийг нэр дэвшүүллээ

​ИХ нам “Цагаан жагсаалт”-нд орсон хүмүүсийг нэр дэвшүүллээ
www.iToim.mn
+ Дагах
Нийтэлсэн 2016 оны 6 сарын 22
Монголын Залуучуудын Холбооноос өрнүүлж буй “Хулгайчгүй Монгол” хөдөлгөөнд Иргэний хөдөлгөөний нам нэгдэхээ илэрхийллээ. Тодруулбал, Хулгайчгүй Монгол Үндэсний Чөлөөлөх хөдөлгөөн нь уг намын зорилго, чиглэлтэй нийцэж байгаа тул Цагаан жагсаалтанд орсон хүмүүсийг намаасаа дэвшүүлэх шийдвэрийг Иргэний Хөдөлгөөний Намын улс төрийн зөвлөлөөс 2016.05.01-ний өдөр гаргасан байна.
Тус шийдвэрийн дагуу “Хулгайчгүй Монгол” Үндэсний Чөлөөлөх хөдөлгөөний хүрээнд зарлагдах улс төрд сонгож болохгүй хүмүүсийн “Хар жагсаалт”-нд орсон этгээдүүдийг намаасаа нэр дэвшүүлэхгүй байх, Иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөл, мэргэжлийн хүмүүсийг нэр дэвшүүлж улс төрд сонгож болох “Цагаан Жагсаалт”-ын хүмүүсийг дэмжин намаасаа нэр дэвшүүллээ. 

www.iToim.mn
+ Дагах
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
Like reaction
...
Dislike reaction
...
Agree reaction
...
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн