Open iToim app
Боловсрол | 4 мин уншина

Их, дээд сургуулиудын оюутан элсүүлэх хугацаа болон бүртгэл хийх зааварчилгаа

Их, дээд сургуулиудын оюутан элсүүлэх хугацаа болон бүртгэл хийх зааварчилгаа
Нийтэлсэн 2017 оны 7 сарын 1
Элсэлтийн Ерөнхий Шалгалт (ЭЕШ)-ын хариугаа сонгож, их дээд сургуулийн элсэлт  өнөөдөр эхэлж байгаатай холбогдуулан их сургуулийн оюутан элсүүлэх бүртгэлийн хугацаа, бүртгэл хийхтэй холбоотой мэдээллийг бэлтгэлээ. ЭЕШ-ын хариу гарсны дараа суралцагч элсэх сургуульдаа онлайнаар бүртгүүлнэ. Тиймээс сургуульд бүртгүүлэхдээ заасан хугацаанд амжиж бүртгүүлэх, гүйлгээ хийх банкны дансандаа бүртгэлийн хураамжаа байршуулах зэрэг бэлтгэлийг хангасан байх шаардлагатай.
1. Монгол Улсын Их Сургууль (МУИС)
Веб хуудас:www.num.edu.mn
Элсэлтийн бүртгэл: www.burtgel.num.edu.mn
Бүртгэлийн хураамж: Хэдэн ч сургууль/салбарт бүртгүүлсэн бүртгэлийн хураамж 9000 төгрөг, хөдөө орон нутгийн салбар сургуульд 1000 төгрөг.
Банкны гүйлгээ: Хаан банк, Голомт банкны цахим картаар эсвэл PayBill үйлчилгээгээр бүртгүүлнэ. Paybill-ээр төлөх бол Хаан банкны- 5041355868, Голомт банкны- 1102927741 дансаар гүйлгээ хийнэ.
Бүртгэлийн хугацаа: 2017 оны Зургадугаар дугаар сарын 20-оос долдугаар сарын 03-ны 12.00 цаг хүртэл явагдана
Элсэлтийн комисстой холбогдох дугаар:77307730-(1122), (1123), (1129)
Санамж
1. МУИС-ийн бакалаврын өдрийн хөтөлбөрийн элсэлтийн системд нэвтрэхдээ үндсэн нүүр цэс дэх нэвтрэх хэсэгт системд бүртгүүлсэн Боловсролын үнэлгээний Төв /БҮТ/-ийн бүртгэлийн дугаар, нууц үг ашиглан нэвтэрнэ.
2. Бүртгэлийн хураамж төлсөн картаас мөнгө нь хасагдсан боловч бүртгэл нь баталгаажаагүй тохиолдолд МУИС-ийн Мэдээллийн Технологийн Алба / 77307730-1153,1151 Хичээлийн 2-р байр өргөтгөлийн 5 давхар 501 тоот / -тай холбоо барина уу.
3. "Олимпиад" ангиллаар бүртгүүлэгч нь олимпиадад оролцсоныг гэрчлэх бичиг баримтын эх хувь, тэдгээрийн хуулбарын хамт 2017 оны Зургаадугаар дугаар сарын 19-30 хооронд ажлын цагаар Сургалтын нэгдсэн албанд авч ирнэ.
2. Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль (ШУТИС)
Веб хуудас:www.must.edu.mn
Элсэлтийн бүртгэл: www.elselt.edu.mn
Бүртгэлийн хураамж: Элсэгч нэг бүлэгт бүртгүүлсэн тохиолдолд 10000 төгрөг, 2 ба түүнээс дээш бүлэгт бүртгүүлбэл 5000 төгрөгийн шатлалтайгаар бүртгэлийн хураамжийн үнэ нэмэгдэнэ.
Бүртгэлийн хугацаа: 2017 оны Зургаадугаар сарын 27-ны өдрөөс долоодугаар сарын 05-ны өдрийн хооронд онлайнаар бүртгүүлнэ.
Элсэлтийн комисстой холбогдох дугаар: 324590-1058, 324590-1021
Санамж
1. Хуваарь сонгох бүлэг бүрийг тогтсон өдөр, заасан цагт онооны дарааллаар дуудах тул элсэгч та аль бүлгээс ямар хуваарь сонгохоо сайтар төлөвлөж оролцохыг анхаарна уу. /Сонгосон хуваарийг солих, өөрчлөх боломжгүй/
2. Бүртгүүлэгч бүлэгт заасан хичээ бүрээр авсан ЭЕШ-ын оноогоо оруулж бүртгүүлэхэд өндөр бнббтэй хичээлийн оноогоор жагсаалтанд эрэмблэгдэнэ. Бүртгүүлэгчид онооны жагсаалтанд тэнцсэн тохиолдолд хоёрдугаар хичээлээр авсан оноог харьцуулж шийдвэр гаргана.
3. ШУТИС-ийн бакалаврын хөтөлбөрүүдэд Улаанбаатар хотоос элсэн суралцах болзол хангагчид Улаанбаатар хот дахь ШУТИС-ийн Элсэлтийн комисст, хөдөө орон нутгаас элсэн суралцах болзол хангагчид тухайн оршин суугаа аймагт МИДСК-аас томилогдсон Элсэлтийн комисст тогтоосон хугацаанд иргэний үнэмлэх, ерөнхий шалгалтын батламжтайгаа өөрийн биеэр ирж хуваарь сонголт хийнэ.
3. Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль  (АШУҮИС)
Веб хуудас:www.mnums.edu.mn
Элсэлтийн бүртгэл: www.burtgel.mnums.edu.mn
Бүртгэлийн хураамж: Сонгосон мэргэжил тус бүр 8000 төгрөг
Банкны гүйлгээ хийхдээ: Хаан банк, Голомт банкны цахим картаар хураамжийг төлнө.
Бүртгэлийн хугацаа: 2017 оны Долоодугаар сарын 1-ний өдрийн 09:00 цагаас долоодугаар сарын 05-ны өдрийн 13:00 цаг хүртэл явагдана.
Элсэлтийн комисстой холбогдох дугаар: 326894, 328894
Санамж
1. Бүртгүүлэгч нь хамгийн ихдээ нэг хэсгээс 2 мэргэжил сонгосон байна.
(АШУҮИС болон Сувилахуйн сургууль гэсэн 2 хэсэг байгаа нийт 4 мэргэжил сонгож бүртгүүлэх боломжтой.)
2. Бүртгүүлэгч нь мэргэжлүүдийг ялгавартайгаар сонгоно. (Элсэхийг хамгийн хүсэж буй мэргэжлээ хамгийн түрүүнд сонгох зарчмаар явах ба хамгийн их оноо авсан мэргэжил нь хамгийн сүүлд сонгогдож болно гэдгийг анхаарна уу)
3. Мэргэжил сонголт 1 нь таны суралцахыг хамгийн их хүссэн мэргэжил байна. Мэргэжил сонголт 2 нь хэрвээ та мэргэжил 1-ээр тэнцэхгүй (Хяналтын тоонд багтахгүй тохиолдолд) тэнцэж болох 2 дахь мэргэжил байна.
4. Монгол Улсын Боловсролын Их Сургууль (МУБИС)
Веб хуудас:www.mnue.mn
Элсэлтийн бүртгэл: http://burtgel.surgalt.mn/
Бүртгэлийн хураамж: 15000 төгрөг
Банкны гүйлгээ хийхдээ: Хаан банк 5107018693 K-19 дансанд
Бүртгэлийн хугацаа: 2017 оны долоодугаар сарын 01-ээс долоодугаар сарын 04-ны өдрүүдэд
Элсэлтийн комисстой холбогдох дугаар:976-311-764, 976-311-547
Санамж
1. МУБИС-ийн элсэлтийн онлайнаар болон төв сургууль дээр өөрийн биеэр рчиж бүртгэл хийлгэх боломжтой
2. Элсэлт авах хөтөлбөр, элсэлтийн бүртгэлийн дэс дараалал, элсэлтийн шалгалтын хуваарь өдөр, цаг, байр болон бусад мэдээллийг МУБИС-ийн төв байрны Хөтөлбөрийн нэгдсэн албаны 108 тоот өрөө болон бүртгэлийн систем burtgel.surgalt.mn цахим хуудсанд байрлуулна.
3. Бүртгэлийн хураамж 15000 төгрөгийг заасан дансанд шилжүүлж, төлбөр төлсөн баримтын хуулгыг скайнердах эсвэл фото зургийг нь оруулна уу.
5. Хөдөө Аж Ахуйн Их Сургууль (ХААИС)
Веб хуудас:http://www.muls.edu.mn/
Элсэлтийн бүртгэл: http://elselt.muls.edu.mn/
Бүртгэлийн хураамж: Бүртгүүлэгч хэдэн бүлэг сонгосноос үл хамааран 10000 төгрөгний хураамж төлнө.
Банкны гүйлгээ хийхдээ: Төлбөрийг Хаан банк болон Голомт банк, Төрийн банк, Хас банк, Капитрон банкны төгрөгийн виза болон мастер картаар хийх боломжтой.
Бүртгэлийн хугацаа: 2017 оны долоодугаар сарын 01-ны өдрөөс долоодугаар сарын 08-ны өдөр дуустал үргэлжлэнэ.
Элсэлтийн комисстой холбогдох дугаар:341592, 341630
Санамж
1.ХААИС-д бүртгүүлэхдээ БҮТ-өөс зохион байгуулсан Элсэлтийн Ерөнхий Шалгалт өгөхдөө ашигласан бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан ХААИС-ийн бүртгэлийн систем руу нэвтэрнэ.
2.Олон улсын хамтарсан хөтөлбөрүүдэд суралцах элсэгч нь элсэлтийн журамд заасны дагуу өөрийн сонирхсон мэргэжлийн ангид суралцахын зэрэгцээ Гадаад хэлний төвөөс зохион байгуулах гадаад хэлний нэмэлт сургалтанд хамрагдана.
3.Ландшафтны архитектурын хөтөлбөрөөр элсэх хүмүүсээс ур чадварын шалгалтыг хар зургаар авах бөгөөд 2 шалгалтын нийлбэр онооны дунджаар онооны жагсаалтыг гаргана.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн