Оюутан залуучууддаа их, дээд сургуулиудын дунд зарлагдсан дотоод тэтгэлгүүдийг танилцуулж байна.
Зориг сан Швейцарийн Хөгжлийн Агентлагтай хамтарсан оюутны тэтгэлэгт хөтөлбөрийг 12 дахь жилдээ зарласан байна. Уг хөтөлбөр нь Монгол Улсын бүх их, дээд сургуулиудад нээлттэй зарлагддаг бөгөөд 50 оюутан шалгаруулж сургалтын төлбөрийн тэтгэлэг олгохоос гадна хамрагдсан оюутнууд багуудад хуваагдан нийгэмд чиглэсэн бичил төсөл юм. Хамрагдахыг хүссэн оюутнууд дараах хаягаар хандаж цахим өргөдөлийн маягт бөглөнө. https://form.jotform.me/zorigfoundation/SDC2017-18 Цахим өргөдлийн маягтыг 2017оны есдүгээр сарын 18-ны 15:00 цаг хүртэл хүлээн авна.
Хөтөлбөрт тавигдах шалгуур:
Дотоодын их, дээд сургуулийн үндсэн ангид диплом, бакалавр зэргээр 2 буюу түүнээс дээш дамжаанд суралцаж буй оюутан байх
Сурлагын голч дүн 3,2 ба түүнээс дээш байх
Оюутан залуучуудын дунд зохиогддог нийгмийн аливаа үйл ажилагаанд манлайлан оролцдог
Бусад эх үүсвэрээр тэтгэмж, тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдаагүй байх
JCI монгол байгууллагаас шилдэг оюутанд дэмжлэг үзүүлэх төсөл
Уг төсөл нь сургуулиа амжилттай төгсөж Монголын шилдэг их дээд сургуульд тэнцсэн ч сургалтын төлбөрөө төлөх боломжгүй байгаа хүүхэд, өсвөр үеийнхэнд бодит дэмжлэг үзүүлэх зорилготой. Тэтгэлэгийн хэмжээ нь тухайн сургуулийн 1-2-р дамжааны сургалтын төлбөр байна. Нийт 5 оюутанд олгоно. /Зѳвхѳн 1-р курсд орж байгаа оюутнуудад хамаарна/
Өргөдөлийг 2017 оны есдүгээр сарын 10 хүртэл цахимаар хүлээн авна. Шийдвэрээ 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр гаргах юм байна. Өргөдлийг дараах хаягаар ирүүлнэ. sg@jcimongolia.mn
Өргөдөл ирүүлэхэд бүрдүүлэх материал:
1. Тухайн их дээд сургуульд тэнцсэнийг батлах бичиг баримт, хуулбарын хамт 2. 1 дүгээр курсийн төлбөрийн хэмжээ 3. 12-р анги төгссөн гэрчилгээний хуулбар 4. Тэтгэлэгт хамрагдах шалтгаанаа тайлбарласан хүсэлт /word file/ 5. Тухайн сургууль болон мэргэжлээ сонгосон шалтгаан, суралцах төлөвлөгөө, өөрийн бусад давуу тал, амжилтыг илэрхийлсэн эсээ 300 үгэнд багтаан бичнэ. /word file/
Цаашдын дэмжлэг: Энэхүү тэтгэлэгт хамрагдан 2 дугаар курсээ амжилттай төгссөн оюутанд 3 болон 4 дүгээр курсийн сургалтын төлбөрт дэмжлэг үзүүлэх зорилгоор Улирлын амралт, Зуны амралт, Дадлагын хугацаанд JCI Монгол байгууллагын гишүүдийн компани, аж ахуйн нэгжид цалинтай дадлага хийх боломж олгох юм байна.
"Оюутолгой" компанийн тэтгэлэг
Монголын их, дээд сургуульд уул уурхайн чиглэлээр амжилттай суралцаж байгаа оюутан сурагчдад санхүүгийн дэмжлэг үзүүлээд зогсохгүй тэдний сурч хөгжих боломжийг дэмжих зорилготой тэтгэлэг юм. 2017-2018 оны хичээлийн жилд нийт 25 оюутанд тус тэтгэлэгээ олгох юм.
Өргөдөл хүлээн авах эцсийн хугацаа нь 2017 оны есдүгээр сарын 22-ны 18:00 цаг хүртэл.
Дотоодын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийн 2,3,4 дүгээр дамжааны өдрийн ангийн оюутан байх
Сурлагын голч дүн 3,2 ба түүнээс дээш байх
Бусад тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдаагүй байх
Дараах мэргэжлээр сурдаг байх. Үүнд,
Геологи (геологи, геофизик)
Уул уурхай ашиглалтын технологи
Уул уурхайн цахилгаан тоног төхөөрөмжийн ашиглалт
Ууд уурхайн машин тоног төхөөрөмжийн инженер
Баяжуулалтын инженер (ашигт малтмалын баяжуулалт, химийн технологи, метаррурги)
Суралцсан хугацааны дүнгийн баталгаат хуулбар
Суралцсан хугацаанд үзүүлсэн амжилт, шагнал урамшууллын хуулбар
Иргэний үнэмлэхний хуулбар
“Надад мөрөөдөл бий” сэдвээр эссэ бичих (500-600 үгэнд багтаан, Times New Roman 11фондоор, мөр хоорондын зай 15-аар бичнэ)