Өнөөдөр Үндэсниц цэцэрлэгт хүрээлэнд “Ахиллис Монгол” олон улсын байгууллага, Ариг банкнаас хамтран Олон нийтэд хөгжлийн бэрхшээлийн талаарх ухамсар, ойлголтыг дээшлүүлэх, спорт нь эрүүл мэнд, амжилтын үндэс гэдгийг олон нийтэд сурталчлах, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг спортоор хичээллүүлэх ажлыг санхүүжүүлэх хөрөнгө босгох, нийгмийн хариуцлагатай аж ахуйн нэгж, хувь хүнийг сурталчлах зорилготойгоор “Итгэл найдвар, Боломж-2015 Улаанбаатар хагас марафоныг зохион байгууллаа. Оролцогчдын хувьд 16-19, 20-29, 30-39, 40-49, 50-59, 60-69, 70-79, 80-аас дээш гэсэн насны ангиллаар иргэд хамрагдаж 3 км, 5 км, 10 км, 21 км гүйх, алхах гэсэн төрлөөр оролцлоо. Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл таван км-ын марафон оролцож гүйсэн юм.