Open iToim app
Нийгэм | 1 мин уншина

​Ирэх нэгдүгээр сараас микро автобусыг үйлчилгээнд явуулахгүй

​Ирэх нэгдүгээр сараас микро автобусыг үйлчилгээнд явуулахгүй
Нийтэлсэн 2015 оны 8 сарын 28
Ирэх оны нэгдүгээр сарын 1-ээс микро автобус буюу жижиг оврын автобуснуудын ашиглалтын хугацаа дуусч байгаа юм байна. Улаанбаатар хотод шугаманд явж байгаа нийт 300 гаруй микро автобусны ашиглалтын хугацаа дуусч байгаа учраас бүгдийг нь үйлчилгээнд явуулахгүй гэдгийг Нийслэлийн нийтийн тээврийн газраас мэдэгдэж байна. Микро автобус нь үйлдвэрлэснээсээ хойш 12 жилийн турш нийтийн тээврийн үйлчилгээнд яваад хасагдах ёстой байдаг юм байна. Энэ журмын дагуу бүх микро нийтийн тээврийн үйлчилгээнээс хасагдана. Нийтийн тээвэрт хамгийн багадаа хоёр хаалгатай автобус явах ёстой байдаг аж. Нийслэлийн нийтийн тээврийн газраас ашиглалт нь дууссан микро автобусыг үйлчилгээнд явуулахгүй болсонтой холбогдуулан шаардлагатай чиглэлүүдэд маршрут гаргаж, нийтийн тээврийн шинэчлэлийн хүрээнд шийдэх юм байна. Зарим гэр хорооллын шаардлагатай газар зам тавиулахаар Нийслэлийн авто замын газарт захиалга өгсөн байгаа аж. 
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн