Open iToim app
Чөлөөт цаг | 3 мин уншина

Инфографик: Эхлэхэд хэзээ ч оройтдоггүй

Инфографик: Эхлэхэд хэзээ ч оройтдоггүй
Нийтэлсэн 2016 оны 1 сарын 22
Хожуу хэл сурах: 20 настайдаа англи хэл мэддэггүй хэвээр байна уу
39 насандаа Английн уран зохиолын титануудын нэг болсон Жозеф Конрад 20 насандаа англиар нэг ч үг мэддэггүй байсан гэдгийг цөөн хүн л мэддэг. Тэрээр Польшийн нэг хэсэг, одоогийн Украинд төрж, өссөн бөгөөд польш, франц хэлээр чөлөөтэй ярьдаг байжээ. Түүний бичиж эхлэх үе бол түүхэн дэх хамгийн их ангийн ухамсарт нийгмийн үе байсан юм. Тиймээс тухайн үеийн уншигчдын ихэнх нь англи хэлтэй хүмүүс байсан тул ажил олгогчид англи хэл мэддэггүй Жозефыг ажилд авахаас татгалзаж байв. Ингээд тэрээр англи хэл сурахаар шийджээ. Түүний гарал үүсэл хожим түүний давуу тал болж, англи хэлний бичгийн хэв маяг ч түүнийг алдартай болгосон юм.
Хүмүүс хожуу амжилтад хүрдэг шалтгаан
Эцэг, эх
Хожуу дэлбээлсэн хүмүүсийн амьдрал хэв маяг эрт тодорч, амжилтад хүрсэн хүмүүсийнхээс ихэнх тохиолдолд өөр байдаг.
Алдарт зураач Пол Сезан багаасаа урлагийн чиглэлээр суралцахаар төлөвлөж байжээ. Гэвч түүний аав хүүгээ өөр шигээ банкир болгохоор шийдэж, хүүгийнхээ төлөвлөгөөг эсэргүүцэн хорьсон байна. Ингээд уран бүтээл хийх түүний бүх боломжийг хаажээ. Магадгүй энэ нь Полын уран бүтээлч болох замыг хойш татсан байх. Гэвч тэрээр мөрөөдлөөсөө ухралгүй, зүтгэсээр алдартай уран зураач болсон байдаг. Тиймээс толгой дотор байгаа бодолдоо үнэнч байж чадвал эцэг, эх чинь чамайг зогсоож чадахгүй.
Газар зүй
Жозеф Конрадын хувьд англиар ярьдаггүй улсад төрсөн нь түүний хожуу амжилтад хүрсэн шалтгаан нь байв. Энэ нь нэг талаар түүний амжилтад хүрэх онцлог шинж чанарыг нэг болсон байж магадгүй ч тэрээр өөрийн чамин хэв маягаа яг өөрийнхөөрөө Англид амилуулсанд байсан юм. Тиймээс аливаа зүйлд уусах бус тухайн орноос суралцаж өөрийн газар зүйн онцлогийг давуу талаа болгох нь чухал.
Санхүү
Силвестер Сталлон анхнаасаа мэргэжлийн жүжигчин болохыг хүсч байжээ. Гэвч тэрээр Роки-гийн дүрийг бүтээх хүртлээ байр хөлслөх зардлаас эхлээд санхүүгийн хүнд байдалтай тулгарч байжээ. Ингээд тэрээр хоёр хоногийн 200 ам.долларын цалинтай порно кинонд дүр бүтээж байв.
Мөрөөдлийн бус ажил
Зарим хүний хожуу цэцэглэсэн шалтгаан нь маш энгийн, зүгээр л ажлаа буруу сонгосонд байдаг. Гэхдээ энэ нь эргээд сайн үр дүн болдог.Учир нь, тухайн хүн ажил болгоноос нэг зүйлийг сурч авдаг юм. Интернэт компанийн бизнес эрхлэгч Рэйд Хоффман компаниа байгуулахаасаа өмнө “Paypal”-д хүч үзэж байжээ. Эндээс сурч авсан зүйл нь хожим түүнийг ажлаа эхлэхэд хэрэг болсон гэдэг. Мөн бизнес эрхлэгч, зохиолч, телевизийн од Марта Стюарт хөрөнгийн брокер хийж байсан нь хожим мөн л хэрэг болсон. Алдарт тогооч Жулия Чайлд Засгийн газарт бичиг хэргийн ажилтан хийж байсан аж. Гэвч тэдний амьдралыг дараа нь харахад тэдэнд бүх ажил нь ямар нэг зүйлд сургаж байжээ.
Аливааг таамаглалгүй, зориг гаргаад үз
Фауджа Сингхийн амьдралыг бид гүйлтээр төсөөлдөг. Багаасаа л гүйж байсан мэтээр төсөөлдөг. Гэхдээ түүний хүү нисэх онгоцны ослоор амиа алдахаас өмнө тэрээр гүйж эхлэх талаар бодож ч амжаагүй байна. Энэ явдлын дараагаас тэрээр амьдралыг өөрөөр харж эхэлжээ. Эхлээд тэрээр сэтгэл санааны хямралд автжээ. Ингээд тэрээ Энэтхэгээс Англи уу нүүж хамгийн түрүүнд “марафон” гэж юу вэ гэдгийг сурсан байна. Тэрээр 26 миль зам бол түүний дасгал сургуулилт хийх зам гэж боджээ. Энэ нь марафоныг 26 миль буюу 41 км болгосон байдаг. Тэрээр 100 настайдаа ч гүйсээр л байсан. Заримдаа юу ч мэдэхгүй байх нь аз авчирдаг.
Сурахад хэзээ ч оройтдоггүй
Хожуу ямар нэг зүйлд суралцана гэдэг магадгүй муу тохиролцоо мэт санагдаж болох юм. Гэхдээ аливаа зүйлийг эрт сурахаас хожуу сурах нь дээр үе ч байдаг.
Арваад настайдаа жүжигчний карьераа эхэлж байсан алдартнуудтай харьцуулбал Сталлоне муу жүжигчин гэж үү. Жулия Чайлд 30 насандаа хоол хийж эхэлсэн нь түүнийг муу тогооч болгоогүй. Фауджа Сингх аливааг өөртөө төвөгтэйгөөр биш хялбараар бодож чадсан нь түүнийг амжилтад хүргэсэн. Тиймээс аливаад суралцах, өөрийгөө сориход хэзээ ч оройтдоггүй.

Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн