Open iToim app
Инфографик | 1 мин уншина

инфографик: Халх голын 500 мянган га газар хэр том бэ

инфографик: Халх голын 500 мянган га газар хэр том бэ
Нийтэлсэн 2015 оны 9 сарын 17
Халх голын 500 мянган га газрыг гаднынханд түрээслэнэ, түрээслэхгүй гэх дуулиант мэдээнд үнэнийг хэлэх албаны хүн одоогоор алга. Харин бид ямар хэмжээний газар нутгаа бусдад түрээслэх гэж байгааг цөөн жишээгээр харьцууллаа. Мөн хөрсний үржил шимийн талаар иргэд, улстөрчид, судлаачид  янз бүрээр байр сууриа илэрхийлж байна. Тухайлбал, “Төгөлсүмбэр Чойр” ТББ-ын тэргүүн, хөрс судлаач Б.Саяхүү “Монгол орны бусад газар нутгаас нам доор буюу Хянганы нурууг эс тооцвол уулархаг газар бараг байхгүй. Нэг метр газарт ухаж үзэхэд чулуу гараагүй. Үүнээс харахад газар тариалан эрхлэх бүрэн боломжтой".
ШУА-ын гишүүн асан академч, доктор Г.Эрдэнэжав “Бид гаднын улсуудаас сургамж авах ёстой. Тухайлбал, Киргиз улсыг нэрлэж болно. Нутаг дэвсгэртээ гаднын улсын үйлдвэрлэл эрхлэгч, компани, иргэдийг олноор оруулснаас болж өнөөдөр энэ улсын газар нутаг хүний эрхэнд орсон. Халх голын нутаг хил залгаа заагт оршдог учраас хүнийх болоход хамгийн хялбар байрлал. Халуун амь, бүлээн цусаараа хамгаалсан газар нутгийнхаа хамгийн үржил шимтэй хэсгийг одоо зүгээр ав гээд өгчих гээд байна. Өөрийн газар нутгийг өөрсдөө эзэмших ёстой.
Хөгжил хүн бодлогын хүрээлэнгийн гишүүн Э.Жаргал “Халх голын бүс нутаг газар тариалан, мал аж ахуйн үйлдвэрлэлээр ирээдүйд Монгол Улсын иргэдийг хүнсээр хангах чухал газар учраас гадныханд өгч болохгүй. Энэ шийдврийг гаргасан УИХ-ын гишүүд эргэж харах ёстой” 

Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн