Open iToim app
Инфографик | 1 мин уншина

Инфографик: Монголчуудын дундаж цалинг олон улстай харьцуулбал

Инфографик: Монголчуудын дундаж цалинг олон улстай харьцуулбал
Нийтэлсэн 2016 оны 11 сарын 1
Манай улсын ажил хийж буй иргэдийн дундаж цалин 888 мянган төгрөг байгаа талаар Үндэсний статистикийн хорооны Олон нийттэй харилцах хэлтсийн ахлах шинжээч Л.Цэвээнжав өнгөрсөн есдүгээр сард мэдээлж байв. Ажиллагсдын дундаж цалинг гаргахдаа тухайн сард нийгмийн даатгал төлдөг бүх аж ахуйн нэгжийн ажиллагчдын цалингийн жигнэсэн дунджаар тооцдог аж. Уг үзүүлэлтийг дундажлаж үзэхэд эрэгтэй хүмүүсийн дундаж цалин 934 мянга, эмэгтэй ажиллагсад 833 мянган төгрөгөөр цалинждаг гэсэн үзүүлэлт гарсан байна. Салбараар авч үзвэл хамгийн өндөр цалинг уул уурхай, олборлолтын байгууллагын ажилтан 2 сая 31 мянга, зочид буудал, нийтийн хоолны үйлчилгээний ажилтан хамгийн бага буюу 835.6 мянган төгрөг байгаа аж. Монголбанкны өнөөдрийн ханшаар ам.долларын ханш 2395 төгрөг байгаа бөгөөд дундаж цалинг олон улсын жишгээр ам.долларт шилжүүлэн тооцвол 370.7 ам.доллар болж байна. 
Тэгвэл Монгол Улсын дундаж цалинг бусад улс орнуудынхтай харьцуулж харвал:
Улс орнуудын дундаж цалингийн хэмжээ /ам.доллараар/

Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн