Open iToim app
Инфографик | 1 мин уншина

Инфографик: Монголд хамгийн өндөр цалинтай 10 мэргэжил

Инфографик: Монголд хамгийн өндөр цалинтай 10 мэргэжил
Нийтэлсэн 2020 оны 10 сарын 7
Хөдөлмөр зуучлалын үйлчилгээ үзүүлдэг “Mongolia Talent Network” компани өнгөрсөн жил Монгол Улсад олгодог цалингийн хэмжээг салбар мэргэжлээр тооцож гаргасан. Өндөр цалинтай ажил мэргэжлийг дурдвал уурхайн инженер 2.5 сая төгрөг, геологичид 2.4 сая төгрөгийн дундаж цалинтай байна. Харин Засгийн газар болон бусад байгууллагатай харилцах ажилтнууд 2.5 сая төгрөгийн, банк санхүүгийн ажилтнууд хоёр сая төгрөгийн, худалдан авалт, ложистик үйлчилгээ үзүүлэгчид 1.9 сая төгрөгийн, нягтлан бодогч, аудиторууд 1.8 сая төгрөгийн дундаж цалинтай байгаа аж.
Мөн судалгаагаар ажилтны ур чадвар, туршлага түүний цалинд хэрхэн нөлөөлдгийг тодорхойлсон байна. Тухайлбал мэдлэгийн хувьд англи хэлний мэдлэггүй хөдөлмөр эрхлэгчдийн цалингийн доод хэмжээ 500 мянган төгрөг орчим байгаа аж. Харин Англи хэлний бэрхшээлгүй, чөлөөтэй харилцдаг бол энэ хэмжээ нэг сая төгрөг байгаа аж. Судалгаа англи хэлний өндөр мэдлэгтэй хүмүүсийн дундаж цалин 3.2 сая төгрөг болохыг тогтоожээ. Мөн дээд боловсрол эзэмшээгүй хүний цалингийн доод түвшин 500 мянган төгрөг орчим байхад магистр болон түүнээс дээш зэрэгтэй албан хаагчийн цалин нь 850 мянган төгрөгөөс эхэлж байна.

Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн