Open iToim app
Таны сонорт | 3 мин уншина

Инфографик: Та амьдралаа юунд зарцуулдаг вэ

Инфографик: Та амьдралаа юунд зарцуулдаг вэ
Нийтэлсэн 2015 оны 4 сарын 26
Дэлхийн долоон тэрбум хүн амьдралынхаа цаг хугацааг юунд хамгийн их зарцуулдаг вэ. Нэг өдөр 24 цагийн хязгаартай. Хэн ч үүнийг сунгаж чадахгүй. Тиймээс бидний амьдрал ч хязгаарт баригддаг гэсэн үг. Хүнийг дунджаар 78 насална гэж үзвэл бид амьдралынхаа хором мөч бүрийг юунд зарцуулдаг вэ. Тухайлбал, бид 24 цагийн хоёр цагийг хоол идэж өнгөрөөдөг гэж үзвэл 78 наслахдаа хэдэн цагийг хоол идэж өнгөрөөх вэ. Үүнийг жилээр тооцвол хэдэн жил болох вэ гэдгийг Дэлхийн банкны Хөдөлмөрийн статистикийн товчооны америк иргэдийн дунд явуулсан судалгааны дүнгээр харуулж байна. Хүн амьд явах хугацаандаа цаг мөч бүрээ юунд хамгийн их зарцуулж байгааг харвал цагийг илүү бүтээмжтэй ашиглаж чадах болов уу.

Амьдралынхаа гуравны нэгийг унтаж өнгөрөөдөг
Хүмүүс амьдралдаа унтахад хамгийн их цаг зарцуулдаг байна. Хэрэв 78 насална гэж үзвэл хүмүүс 28.3 жилийг буюу амьдралынхаа гуравны нэгийг унтаж өнгөрөөдөг байна.
Зургаан жил “дургүй зүйл”-ээ хийдэг
Хэн гэрийн ажил хийх дуртай вэ гэвэл гараа өргөх хүн цөөн байх болов уу. Гэхдээ хийхээс өөр аргагүй учир шалаа, аяга тавгаа угааж, тоосоо арчдаг шүү дээ. Тэгвэл бид энэ “дургүй зүйл”-ээ хийхэд амьдралынхаа зургаан жилийг зарцуулдаг байна.
Есөн жил өөрийгөө зугаацуулдаг
Хүмүүс ажлынхаа дараа алжаалаа тайлах, амьдралаа илүү хөгжилтэй болгохын тулд ямар нэг зүйл хийдэг. Ялангуяа нийгмийн сүлжээ хөгжиж, интернэт орчин нээлттэй болсон энэ үед бид интернэтэд ихэнх цагаа өнгөрөөж байгаа. Гэртээ очоод бид ажлын ачааллаа тайлахаар зурагт үздэг. Зарим хүний нэрлэдэгээр интернэтээс “мэдээлэл, мэдлэг” олж авах, өөрийгөө зугаацуулахад бид есөн жилээ зарцуулдаг байх нь.
Дэлхийн хүн амын тал орчим хувь нь ажилгүй байна

Дэлхийн хүмүүсийн хамгийн том бүлэг бол хүүхдүүд. 0-15 нас буюу хүүхэд “бүлэг”-т хамаарагдаж байгаа хүмүүс ажил хийхэд хэтэрхий залуу байна. Эдгээр хүүхэд хэдэн жилийн дараа өсч том болсноор дэлхийн ажиллах хүч хоёр тэрбумаар нэмэгдэнэ. Тэгэхээр ажлын байрны асуудал үүснэ. Тэгэхээр хүүхэд бүлэгт хамаарагдаж байгаа хүүхдүүдээ бид хэрхэн бэлтгэх ёстой вэ. Тэдэнд хэр их хугацаа байна вэ?
Таван хүн тутмын нэг нь тариалан эрхэлж байна
Аль нэг компанид харьяалагдах нь мөнгө олох анхдагч арга биш. Газар тариалан бол мөнгө олдог хамгийн анхны ажил байсан ч гэж хэлж болно. Өнөөдөр таван хүн тутмын нэг нь хөдөө аж ахуйн салбарт ажиллаж байна. Хоол идэж байж амьдрах учраас энэ нь бидэнд маш ач холбогдолтой ажил. Гэтэл технологийн хөгжил дэвшил роботыг хөдөө аж ахуйн салбарт ажиллуулж, хүний хийх ажлыг хийх болоод байгаа юм. Хэрэв ирээдүйд робот газарт үр тарьж, хураана гэж үзвэл тариаланчид юу хийх вэ. Тэдэнд өөр зүйл сурах хэр их хугацаа байна вэ?
Хагас тэрбум орчим хүн бизнес эрхэлж байна
Аль нэг корпорацийн үүсгэн байгуулагч, аж ахуй эрхлэгчид гээд дэлхий дээр 400 сая бизнес эрхлэгч байна. Эдгээр хүн өөрөөсөө гадна олон хүнийг ажилтай болгож, амьдралыг залгуулж байдаг.
Бид юу хийж чадах вэ
Энэ бол өнөөдөр байгаа дэлхийн долоон тэрбум хүний нийтлэг зураглал. Хэрэв өнөөдрөөс та ямар нэг зүйлээр мэргэшиж, сурч чадвал энэ нь тэр чигээрээ үлдэнэ гэсэн үг биш. Унтах, ажиллах, идэх, бие засах, гэрээсээ ажилдаа хүрэх гээд өдөр тутмын үйл ажиллагаанаас гадна бидэнд есөн жилийн чөлөөт хугацаа байна. Тэгэхээр энэ хугацааг хэрхэн үр дүнтэй өнгөрөөх ёстой вэ. Интернэт орчинд өнгөрүүлэх цагаа нэмэх үү, унтах цагаа ихэсгэх үү. Эсвэл, ямар нэг зүйлийг шинээр сурч, боловсрох цагаа ихэсгэх үү.
Тэгэхээр “Би өнөөдрөөрөө амьдарч байна уу, ирээдүйг харж амьдарч байна уу” гэдгийг өөрөөсөө асуугаад үзээрэй. Ирээдүйгээ харж амьдаръя гэвэл бидэнд зарим зүйлд зарцуулах цагаа багасгаж, чөлөө гарч байгаа цагтайгаа нийлүүлж ирээдүйдээ хөрөнгө оруулах хэрэгтэй. Та, бидэнд амьдралаа үр дүнтэй байлгах есөн жил үлдэж байна. Тэгэхээр үүнийг хэрхэн үр дүнтэй өнгөрөөх гэж байна?
Дэлхий дээр долоон тэрбум хүн амьдардаг. Хүн бүр Засгийн газар, бизнесийн салбарт ажилладаггүй. Тэгэхээр дэлхийн хүн ам ямар салбарт илүү их ажиллаж байгааг энэ инфографикаас харж болно.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
Like reaction
...
Таалагдсан
Dislike reaction
...
Таалагдаагүй
Agree reaction
...
Зөв өнцөг
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн