Хүний биеийн дархлаа буюу энергийг сайжруулагч гол зүйл бол яах аргагүй амин дэмүүд юм. Хүний биед зайлшгүй шаардлагатай амин дэм буюу A, B, C, D, E витаминууд дутагдвал олон төрлийн халдварт өвчин хүргэх эхлэл нь тавигддаг байна. Халдарт өвчнөөс урьдчилан сэргийлэхээс гадна нойргүйдэл, ядаргаанаас сэргийлж шаардлагатай амин дэмээ зайлшгүй авч байх шаардлагатай юм. Тухайлбал, С амин дэмээр баялаг хүнс тэжээл хэрэглэснээр хүний биеийн дархлаа сайжирч, ядаргаанд орохоос сэргийлж чаддаг байна. Харин А амин дэмээр баялаг хоол тэжээл нь ходоодны үйл ажиллагаанд таатай нөлөө үзүүлэхийн зэрэгцээ дархлаа сайжруулдаг. Мөн үсний уналт, батгашилт, арьс үрчлээтэх, хуйрайших зэргээс урьдчилан сэргийлнэ. Арьсаа мөнхийн залуу байлгахыг хүсвэл Е амин дэмээр баялаг хоол хүнс, гоо сайхны бүтээгдэхүүнийг хэрэглэх хэрэгтэй юм байна. Харин Е- гийн дутагдал үрийн шингэний чанарт сөрөг нөлөө үзүүлдэг тул үргүйдлийн шалтгаан ч болох магадлалтай юм. D амин дэм нь бага насны хүүхдийн өсөлтөд нөлөөлж сульдаатах /рахит/-аас урьдчилан сэргийлдэг. Цусны даралт ихсэх өвчний нэг шалтгаан нь D витамины дутагдал юм. Ингээд доорх инфографикаас амин дэмийн дутагдлаа хаанаас, ямар төрлийн бүтээгдэхүүнээс нөхөж болохыг харна уу.Эх сурвалж: Эрүүл хооллолтын нэвтэрхий толь