Израилийн Дотоод хэргийн сайд Ариэх Дери Израилийн Хүн ам, шилжилт хөдөлгөөний газраас Монголоос мэдүүлж буй улс төрийн орогнол хүссэн өргөдлийг хатуу нягталж үзэхийг даалгажээ.
Учир нь Израилийн Хүн ам, шилжилт хөдөлгөөний газарт Монголоос тус улсад орогнол хүссэн иргэдийн хүсэлт ирэх нь огцом өсчээ. Он гарснаас хойш 190 монгол жуулчин Израилд очсон бөгөөд энэ зургадугаар сараас хойш хэдэн арван хүн тус улсад орогнол хүссэн өргөдлөө эрх бүхий байгууллагад хүргүүлэх болжээ. Тэдгээр орогнол хүсэгчид сөрөг хүчний намын хавчлагаас шалтгаалсан улс төрийн орогнол хүсэгчид гэсэн үндэслэлэээр хүсэлт гаргаж буй аж.
Мөн Изриалын албаны хүмүүсийн тодорхойлж байгаа зүйл нь ирүүлсэн өргөдлүүд хүлээж авах боломжийг сайн хангасан маш сайн өргөдлүүд ирж байгаа бөгөөд Израильд орогнол хүсэхэд юу хэрэгтэйг мэддэг чадварлаг хуульчдыг төлөөлөл болгон илгээж байна гэжээ.
Изралийн Хүн амын статистикийн хорооны мэдээний дагуу он гарснаас хойш Израильд ирсэн 190 гаруй монгол жуулчдын 50 гаруй өрөгдөл ирсэн байгаа бөгөөд долоо хоног хүр энэ тоо өсөх хандлагатай байгаа ажээ.
Одоогийн байдлаар нэг ч өргөдөлд хариу өгөөгүй байгаа бөгөөд нэг ч монгол хүнийг хөөж гаргаагүй байна. Хэдий тийм боловч Израилийн зүгээс өргөдөл гэнэт ийнхүү ихээр ирэх болсноос шалтгаалан хуурмаг байдлаар орогнол хүсч байгаа эсэхт анхаарлаа хандуулж үүсэх үр дагаварт болгоомжтой хандаж байна.
Түүний дээр Израилийн Хүн ам, шилжилт хөдөлгөөний газарт бичиг цаасны ажил нэмэгдсэн бөгөөд үнэн бодит хүсэлт эсэхийг шалгахад хугацаа их зарцуулж байгаа учраас хүсэлтийг шийдвэрлэхэд саатал их учирч байгаа аж. Үүнээс үүдэн хүсэлтийн хариуг хэдэн сар, заримдаа жил дамнан хүлээлгэх шаардлагатай тулгарч буй юм.
Израилийн Дотоод хэргийн сайд Ариэх Дери үүсээд байгаа энэхүү нөхцөл байдалд хатуу байр суурьтай байгаа бөгөөд монголчуудыг Изриалд үлдэхээс урьдчилан сэргийлэхэд анхаарал хандуулж эхэлсэн байна.
Ариэх Дери “Хэдэн мянган монголчуудыг Изриальд үлдэж, ажиллаж амьдрахаас сэргийлэх бүх талын арга хэмжээг авахыг би Хүн ам, шилжилт хөдөлгөөний газарт үүрэг болгосон” гэж ярьжээ.
Цаашид Израильд визгүй зорчдог Зүүн Азийн орнуудын виз мэдүүлэх асуудлыг эргэн харж, визгүйгээр зорчих нөхцлийг хүчингүй болгох хүртэл арга хэмжээ авах магадлалтай байгаа ажээ.