Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс элгэнд тустай 11 хүнсийг танилцуулжээ.
Сармис: Элэгний хоргүйжуулэх ферментүүдийг идэвхижүүлдэг. Мөн сармисанд элэг цэвэхлэх үйлчилгээтэй бодси аллицин болон эрдэс бодси селен агуулагддаг.
Жүрж: С аминдэм болон исэлдэлтийн эсрэг бодисуудаар баялаг бөгөөд элэгний хоргүйжүүлэх чадварыг нэмэгдүүлж өгдөг.
Лууван, хүрэн манжин: Ургамлын флавонойд, бетакаротины агууламж өндөртэй. Шар лууван, хүрэн манжин хэрэглэснээр элэгний үйл ажиллагааг дэмжиж өгдөг байна.
Ногоон цай: Элэгний үйл ажиллагааг дэмждэг катехин хэмээх исэлдэлтийн эсрэг бодис агуулагддаг.
Ногоон өнгөтэй навчин ногоо: Бууцай, шанцай гэх мэт ногоон өнгөтэй ногоо нь хүнд металл, химийн бодис, фестицид болон бусад хорт бодисуудыг саармагжуулж элэгний хамгаалах чадварыг дэмжиж өгдөг
Авокадо: Шимт бодисоор баялаг энэ жимс нь элэгний хортой бодисуудыг хоргүйжүүлэхэд зайлшгүй шаардлагатай глютатион хэмээх бодисын үүсэлтэд чухал нөлөөтэй.
Алим: Алиманд агуулагдах пектин нь хоол боловсруулах замаас хорт бодисуудыг гадагшлуулдаг. Ингэснээр элэгний хогүйжүүлэх үйл ажиллагааг хөнгөвчилж, дэмжиж өгдөг байна.
Тоонолжин цэцэгт ургамал: Брокколи, бөөрөнхий байцаа, хүрэн байцаа гэх мэт ногоо нь глюкозинол хэмээх бодисын маш сайн эх үүсвэр болдог. Энэхүү бодис нь бие мах бодисо хавдар үүсгэгч шинж чанартай хорт бодисуудыг зайлуулснаарх хавдрын эрсдэлийг бууруулдаг
Нимбэг: С аминдэмээр баялаг бөгөөд бие махбодын хоргүйжих процессыг дэмждэг. Өглөө нэг аяга нимбэгний шүүс уух нь элгийг сэргээж өгдөг байна.
Турмерник: Халуун ногоо байдлаар хэрэглэгддэг ч турмерик нь өөх тосны шингэцийг сайжрууолж цөсний боловсролтыг дэмжиж өгдөг. Мөн энэхүү ургамал нь элгийг хоргүйжүүлдэг байгалийн бүтээгдэхүүн юм.
Хушга: Элэгний хоргүйжүүлэх үйл ажиллагааг дэмждэг глютатион болон омега 3 тосны хүчлийг агуулдаг байна.