- Давсгүй цай ууж занш - Хүнс, хоол бэлтгэхдээ давсныхаа хэмжээг нь аажим бууруул. - Давсны амтыг бууруулах зорилгоор хоолондоо чихэр нэмж бэлтгэхээс татгалз. - Давс ихтэй хүнсний бүтээгдэхүүний хэрэглээг хязгаарла.Тухайлбал; лаазалсан мах, шуузалсан мах, давсалсан загас, европ бяслаг, утсан мах, хиам, давсалсан өндөг, нөөшилсөн ногоо, давсалсан амттан (самар) хэрэглэхээс татгалз. - Лаазалсан загас, давслаг амтлагч тухайлбал жан, цуу, шар буурцгын сүмс, улаан лоолийн сүмс гэх мэт бүтээгдэхүүний хэрэглээг хязгаарла. - Нөөшилсөн, даршилсан бүтээгдэхүүн хэрэглэхээс зайлсхийж аль болох шинэ хүнсний бүтээгдэхүүн хэрэглэ.
