Open iToim app
Эрүүл монгол | 3 мин уншина

​Зөвлөмж: Ходоодны шархыг гэрийн нөхцөлд эмчлэх аргууд

​Зөвлөмж: Ходоодны шархыг гэрийн нөхцөлд эмчлэх аргууд
Нийтэлсэн 2017 оны 7 сарын 15
Ходоодны шарх үүсдэг хүчин зүйлс болон гэрийн нөхцөлд эмчлэх аргын талаар Улсын хоёр, гуравдугаар төв эмнэлгийн дотрын эмч нарын бэлтгэсэн зөвлөгөө мэдээллийг тоймлон хүргэж байна.
Хоол боловсруулах замын эмгэг нь монгол хүмүүст элбэг тохиолддог. Ялангуяа ходоодны шархаар өвчлөгсөд сүүлийн үед ихсэх хандлагатай байгаа нь өвчин үүсгэгч нянгуудын идэвхижил, бидний амьдралд гарч байгаа нийгмийн өөрчлөлтөөс үүдэлтэй. Тухайлбал, хотын хүн ам, дуу чимээ, ажилгүйдэл, мөнгөгүйдэл, авилгал хээл хахууль, хүнд суртлын дарамт их , хоолны төрөл зүйл өөрчлөгдөж нэмэгдсэн, хоол хүнсний тээвэрлэлт, хадгалт хангалтгүй байгаа, нийтийн хоолны газар, хооллох цэгүүд нэмэгдэж, тэдгээрийн халдвар хамгаалалтын хяналт муу байгаа зэргээс шалтгаалж байна.
  1. Хоолтой холбоотой аюулхай болон хэвлийн дээд хэсгээр өвдөнө, эмзэглэнэ. Өвдөлт нь ар нуруу руу дамжиж өвдөнө. 
  2. Цээж гашуу оргино 
  3. Гашуун зүйлээр гулигана
  4. Цээж хорсоно
  5. Ходоод орчимд цанхайна
  6. Дотор муухай оргино
  7. Хоолны шингэлт муу
  8. Хэл байнга өнгөртөнө
  9. Өтгөн хатах ,эсвэл шингэрэх
  10. Баас хар гарна
  11. Арьс загатнах, арьсанд харшлын гаралтай тууралтууд илэрч болно.
Шалтгаанууд :
  1. Ходоодны шархны гол шалтгаан нь 1993 оноос хойш Хеликобактер –нян илрүүлснээр оношлогоо, эмчилгээнд үсрэлт гарсан юм. Энэ халдвараас урьдчилан сэргийлэхийн тулд эрүүл ахуйн дэглэмийг сайн сахих хэрэгтэй. Нийтийн хоолны газруудад хоолны нэг удаагийн хэрэглэлийг хэрэглэж занших ба байхгүй тохиолдолд та шаардах нь эрүүл мэнддээ анхаарч байгаа таны үүрэг билээ.
  2. Удаан хугацааны туршид буруу хооллосноос ходоодны шарх үүсэх нь элбэг. Үүнд: Байнга даршилсан ногоо, нөөшилсөн бүтээгдэхүүн, хоол амтлагч ногоонууд хэрэглэж, өлсөж өлсөж их иддэг, цаггүй хооллодог хүмүүст элбэг тохиолддог. Сүүлийн үед турах зорилгоор хүмүүс өлсөх явдал ихэссэн ба хэт хоосон байснаас ходоодны шүүрэл ихэсгэнэ.
  3. Архи, тамхи удаан хэрэглэх нь ходоодны шарх үүсэхэд нөлөөлөх хүчин зүйл болдог. Архи нь ходоодны салстыг шууд, тамхи татахад хорт утааны 50 % нь улаан хоолойгоор дамжин залгигдаж ходоодны салстыг шууд бусаар гэмтээдэг.
  4. Өвчин намдаах, үрэвслийн эсрэг эмийн бэлдмэлүүдийг хяналтгүй ууснаас ходоодны салстыг гэмтээж, шарх үүсгэнэ.
  5. Стрессийн шалтгаантай ходоодны салстын гэмтэл үүсдэг. Шилжилтийн насны хүүхдүүд, настай хүмүүст элбэг тохиолддог. Удаан хугацааны ажлын ачаалал, ажлын болон албан тушаалын, гэр бүлийн дарамт, ээлжийн ажилтай хүмүүсийн хоолны цаг өөрчлөгдснөөс ходоодны шүүрэлд төв мэдрэлийн гаралтай өөрчлөлт өгч ,ходоодны салст гэмтээнэ. Хүнд өвчнөөр өвдсөн хүмүүст элбэг биш боловч ходоодны шарх үүсдэг нь тогтоогдсон билээ.
  6. Халдвар хамгааллын наад захын шаадлага хангаагүйгээс нян, бактераар халдварлагдсан хүнсний хэрэглэснээр хоолны хордлого болж, ходоод гэдэсний замын салстыг нэлд нь гэмтээдэг.
Иймээс:
1. Эрхэм эмчлүүлэгч та дээрхи шалтгаанаас аль болох зайлсхийж байх
2. Хэрвээ өвдсөн тохиолдолд заавал эмчид үзүүлж, эмчийн заавраар эм уух
3. Ходоодны шарх нь хүндрэл өгдөг эмгэг учи
Хушга нь маш илчлэг, биед тустай олон чухал бодис агуулдаг. Энэ нь ходоодны шархлаатай хүнд маш тустай. Өөрөөр хэлбэл, ходоодонд хоол боловсрох явц сайжирдаг байна. Ходоодонд хортой бичил организм үржих боломжийг хааж, цусны шүүрлийг зогсоож, ходоодны эд эсийн төлжилтийн үйл явц хурдасгах сайн талтай.
Бэлтэх жор, арга:
20 гр нунтаг хушга
1/2 стакан, буцламгай ус
1 ц/х зөгийн бал
Хандлах хугацаа: 30 минут
Энэ хугацаанд тасралтгүй хутгана. Дараа нь шүүгээд зөгийн балаа нэмж хутгана.
Уух журам: Өдөрт нэг удаа десертийн (10 мл) халбагаар ууна. Энэ хэмжээ бага мэт санагдавч эмчилгээнд хангалттай.

Тараг, ургамлын тосоор ходоодны шарх эмчлэх арга
Тараг 1 аяга, ургамлын тос1 х/х хольж найруулаад өдөр бүр ууж хэвших юм бол ходоодны шарх түргэн анидаг.
Ходоодны хүчил ихэдсэнийг өндөгний хальсаар эмчлэх арга
Хятад жор: Нэг ширхэг өндөгний хальс, ус 140мл
Бэлтгэх арга: Угааж нунтаглана.
Уух журам: Өдөрт 1 удаа буцалсан усаар даруулж ууна.
Курс эмчилгээний хугацаа: 14 хоног.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн