Open iToim app
Эрүүл монгол | 2 мин уншина

Зөвлөмж: Ханиад хүрсэн үед хориглох хүнс

Зөвлөмж: Ханиад хүрсэн үед хориглох хүнс
Нийтэлсэн 2016 оны 11 сарын 29
Хоолны дуршил сайжрах нь өвчин эдгэрч буйн анхны шинж тэмдэг боловч дархлаа сул байх үед зарим бүтээгдэхүүний хэрэглээг багасгах болон татгалзах нь зүйтэй. Ханиадтай байхад зарим нэг бүтээгдэхүүн эдгэрэлтийг удаашруулж, халдвартай тэмцэхэд саад болдог. Тиймээс ханиад хүрсэн үедээ хооллолтондоо анхаарах нь зүйтэй. 
  • Архи 

Архи нь судсыг агшааж нарийсгаснаар толгойн өвдөлтийг өдөөж биеийг усгүйжүүлдэг.
  • Түргэн болон шарсан хоол

Өөх тос, давсаар баялаг гамбургер, чийзбургер, шарсан хоол нь сульдсан биед хэт их ачааллыг үзүүлдэг. Хоол боловсруулах систем нь хэт их хүчийг зарах нь өвчинд нэрвэгдсэн биеийг улам сулруулж, шаардлагатай амин дэм, эрдэс бодис дээрхи бүтээгдэхүүнд байхгүй тул загас, шувууны мах, төрөл бүрийн будаа, жимс, ногоог сонгох нь зүйтэй
  • Сүүн бүтээгдэхүүн

Сүүний уурагнаас иммуноглобулин үүсдэг ба халдварын эсрэг тэнцдэг боловч өдөрт нэг аяга сүүнээс илүүг уух хэрэггүй гэж зөвлөж байна. Яагаад гэвэл сүүн бүтээгдэхүүн нь ханиадтай үед амьсгалын замын салстын шүүрлийг ихэсгэдэг байна. Сүү, таргандаа чимх цагаан гааг нэмж хэрэглээрэй.
  • Жимсний шүүс

Савлагаатай шүүснүүд нь их хэмжээний сахар болон консервант агуулдаг тул бидэнд ашиггүй төдийгүй дархлааг сулруулдаг. Ялангуяа сахар орлуулагч ашигласан шүүснүүдийг хориглодог.
  • Жимс, ногоо

Өвчтэй үед боловсруулаагүй жимс, ногооны хэрэглээг багсгах нь зүйтэй. Эдгээр нь эслэг эдээр баялаг ба ходоод гэдэсний ердийн үйл ажиллагаанд хэрэгтэй боловч ядарч туйлдсан биенд боловсруулахад тун хэцүү ба вирус, микробтой тэмцэхэд биенээс нэмэлт хүчийг шаарддаг.
Өвчний үед хоолны дуршил буурсан ч өлсөж болохгүй бөгөөд бага багаар, ойрхон идэх хэрэгтэй. Мөн шингэнийг ихээр уух шаардлагатай. Шингэнээ нөхөх нь амьсгалын замын салстыг чийгшүүлж өвчний шинж тэмдгийг багасгадаг.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн