Open iToim app
Чөлөөт цаг | 1 мин уншина

​Зөвлөмж: Фитнессээр хичээллэж байх үеийн зөв хооллолт

Нийтэлсэн 2017 оны 12 сарын 2
Фитнессээр хичээллэхэд зөв хоолны дэглэм маш чухал аж. Ингэснээр фитнессээр хичээлсний үр дүн илүү тод харагддаг байна. Тиймд фитнессээр хичээллэж байгаа үед хэрхэн зөв хооллох талаар зөвлөгөөг хүргэж байна.
Дараах хүнс тэжээл нь хүний биеийн өөх тосыг задалж, булчинг чангалж, эд эсийг сэргээж, хоол боловсруулах тогтолцоог сайжруулахаас гадна хүний бие организмд зайлшгүй шаардлагатай уураг, тэжээл, олон төрлийн амин дэм, эрдэс бодисоор баялаг юм байна.
Фитнесс хоол хийхэд бэлдэх хүнсний бүтээгдэхүүнүүд:
Орц:
- Өндөг
- Тахианы цээж мах
- Гурвалжин будаа
- Өргөст хэмх
- Улаан лооль
- Хар талх
- Брокколи
- Ногоон өнгийн бүх хүнсий ногоо
Хийх арга: Өндөг, брокколиг 15-17 минут чанана. Тахиан махыг 17-20 минут чанана. Гурвалжин будааг агшаана. Ингээд бусад хольцтой хачирлан иднэ. Мөн тухайн хүн өөрөө ямарч байдлаар зохиогоод дээрх орцоороо хоол хийж идэж болно. Идэвхтэй дасгал хөдөлгөөн хийхгүй байсан ч тогтмол хугацаанд энэхүү хоолны дэглэмийг барих юм бол эрүүл аргаар турах боломжтой.
Фитнесс хоолнуудыг боловсруулж идэх аргууд:
- Жигнэх
- Чанах
- Өнгөцхөн хуурах, хайрах
- Шарах шүүгээнд болгох
Хурц тосонд шарах, болтол нь хуурах нь өөхлөлт, таргалалт үүсэх гол шалтгаан бөгөөд ходоод гэдсэнд сөрөг нөлөөтэй.
Фитнесс хоолыг амтлах аргууд:
- Давс бага зэрэг хэрэглэж болно. Гэхдээ огт хэрэглэхгүй бол бүр сайн.
- Ургамлын гаралтай хоол амтлагчуудаас тохируулан хэрэглэж болно.
- Зөвхөн оливын тос хэрэглэнэ.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн